THE BEACH BOYS

THE BEACH BOYS


Rolling Stone сэтгүүл “Бүх цаг үеийн шилдэг 100 уран бүтээлчид” жагсаалтынхаа 12-р байранд The Beach Boys хамтлагийг нэрлэсэн билээ. Тэд дэлхий даяар 100 сая бичлэг борлуулснаар бүх цаг үеийн шилдэг борлуулалттай хамтлагийн нэг болсон юм. 1988 онд тус хамтлагийн үндсэн гурван гишүүн болох ах дүү гурван Уилсон, Лав, Жардин нар Рок-н-Роллын Алдрын Танхимд мөнхөрчээ. The Beach Boys хамтлагийн 80 гаруй дуу дэлхий дахины чартад орж, түүнээс 36 дуу нь АНУ-ын Топ-40 жагсаалтанд багтаж, 4 дуу нь Billboard Hot 100 чартыг тэргүүлсэн юм. Тэд 2011 онд “The Smile Sessions” цомогтоо Грэммийн шагналыг хүртжээ.


     The Beach Boys хамтлагийг 1961 онд Калифорнийн Хоторне хотод Уилсоны ах дүү гурав болох 19 настай Брайэн, 16 настай Деннис, 14 настай Карл нар үүсгэн байгуулжээ. Хамтлагийн бүрэлдэхүүнд тэдний үеэл 20 настай Майк Лав болон Брайэны сургуулийн найз 20 настай Алан Жардин нар нэмэгдэн орсон юм. Хөвгүүд хэрэг тарьсан үед эцгээсээ хайр найргүй шийтгэл амсдаг, хатуу чанга сахилга бат ноёрхсон гэр бүлд өссөн ажээ. Тэдний гэр бүл Элвис Пресли, Чак Берри болон бусад  рок-н-ролл дуучдыг даган дууриаж гэртээ хөгжим тоглож сургуулилдаг байлаа. Нэгэн удаа эцэг эх нь Мексик рүү аялалаар явахдаа хөвгүүддээ хоолны мөнгө хэмээн 100 доллар орхисон байна. Гэвч гэртээ эргэн ирэхэд хөвгүүд нь тэр мөнгөөр хөгжмийн зэмсэг худалдан аваад тоглож суусан гэдэг.    1961 онц 10-р сарын 3 нд бичигдсэн тэдний  "Surfin'" нэртэй анхны сингл 40000 хувь зарагдаж, радиогоор тогтмол цацагдах болсон бөгөөд шинэ жилээр анхны концертоо тоглож хөвгүүд тус бүр 300 долларын хөлс авчээ. 

Тэдний дараагийн “Surfin' Safari" нэртэй сингл Billboard Hot 100 чартын 14-р байранд орсны дараа “Capitol Records” студи 7 жилийн бичлэгийн гэрээ хийсэн байна. Удалгүй “Surfin' Safari” нэртэй тэдний анхны цомог гарч Биллбоардын чартын 32-р байранд оров. Харин 1963 оны 3-р сард гарсан “Surfin' U.S.A” нэртэй цомог чартын 2-р байранд орсноор тэд олны анхаарлыг татах болов.

   The Beach Boys 1963 оны 4-р сард анх удаа Калифорни мужаас гадагш аялан тоглолтоо эхлүүлжээ. Харин Брайэн шинэ дуу зохиоход илүү анхаарлаа төвлөрүүлж, голдуу студид ажиллах болсон байна.     1963-1965 онд хамтлагийн 20 дуу Топ-40 жагсаалтанд орсон бөгөөд  “I Get Around” сингл анх удаа АНУ-ын чартыг тэргүүлжээ. Тэд 9-р сарын 27 нд “Эд Салливаны Шоу” тоглолтонд оролцов.    1964 оны 11-р сард “The Beach Boys’ Christmas Album”  нэртэй цомгоо гаргасны дараа  “Summer Safari” аялан тоглолтоо эхлүүлж АНУ-ын 36 хотоор аялан тоглосон байна. Тэдний 8-р сарын 1 нд Сакраменто хотод тоглосон концертийн бичлэг “Beach Boys Concert” нэртэй цомог болон гарч чартыг тэргүүлжээ. 

The Beach Boys хамтлаг 1964 оны 11-р сарын эхээр Франц, Итали, ХБНГУ, Сканидинавын орнууд болон Их Британаар аялан тоглосон юм. 1965 оны 7-р сард гарсан “Summer Days (And Summer Nights!!)” цомог чартын 2-р байрыг эзэлсэнээс гадна цомгийн ‘Help Me, Rhonda’ дуу АНУ-ын чартыг тэргүүлсэн тэдний хоёрдахь дуу болов.1965 оны дунд үеэс Брайэн 5 сар хиртэй таг гэртээ бүгж, шинэ цомог гаргахаар шаргуу ажилласан байна. Тэрээр улам өсөн нэмэгдэж байгаа The Beatles хамтлагийн уран бүтээлтэй өрсөлдөхүйц “Рок-н-роллын хамгийн агуу цомог” гаргах зорилт тавин Британийн дууны шүлгийн зохиолч Тони Эшерийг урьж гэртээ 2 сар хамтран ажилласан ажээ. The Beach Boys хамтлагийнхан Японд айлчлан тоглоод буцан ирэхэд цомгийн дуунууд шууд бичүүлэхээр хэдийн бэлэн болсон байлаа. 1966 оны 5-р сард “Pet Sounds” нэртэй гарсан тус цомог хэдийгээр Брайэн их найдлага тавьж байсан ч чартыг тэргүүлсэнгүй, дөнгөж 10-р байранд оржээ. Гэвч тус цомог Их Британид 2-р байранд орж, “Good Vibrations” сингл 1966 оны 10-р сард гарч АНУ болон Их Британийн чартуудыг тэргүүлж асар том хит дуу болж байлаа. “Pet Sounds” цомог хамгийн нөлөө бүхий шилдэг рок цомгийн нэгээр тооцогдон түүхэнд үлдсэн билээ. “Capitol Records” тус цомгийг хувь хүний бүтээл гэдгээр илүүтэй харагдуулахын тулд яаравчлан “Best of The Beach Boys” нэртэй эмхтгэлийн цомог гаргасан нь даруй алтан цомог болж байлаа. Нэлээд урам хугарсан Брайэн “Smile” нэртэй дараагийн цомгийн ажлаа эхлүүлсэн ч марихуан ихээр хэрэглэх болж, асуудал үүсч, ажил удааширч байлаа. Шинэ урам онгодоор хөглөгдөхийн тулд тэрээр гэрийнхээ төгөлдөр хуурын дор дүүрэн элстэй хайрцаг тавьж тоглож байхдаа хөлөөрөө элс хутган суудаг зуршилтай байв. Тэрээр хоорондоо авцалдаатай нэгэн цул болсон цомгийн дуунуудад бүх анхаарлаа хандуулж хөдөлмөрлөсөн юм. Гэвч “Smile” цомгийн дуунууд бараг бэлэн болох үед The Beatles хамтлагийн “Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band” цомог зах зээлд өрсөн гарсан ажээ. Брайэн бусдыг хуулбарласан нэр зүүхээс зайлсхийж цомгоо хэвлүүлэхээс татгалсан юм. Тус цомог рок хөгжмийн түүхэнд “Хамгийн том алдагдсан цомог” гэж домог болон нэрлэгдэж үлдсэн бөгөөд хожим 2004 онд “Brian Wilson Presents Smile” нэртэй гарч 2013 онд Грэммийн шагналыг хүртсэн билээ.

     1960-аад оны эцэст The Beach Boys хамтлагийн цомгийн борлуулалтын тоо АНУ-д огцом буурсан ажээ. Тэд фенүүдээ эргүүлэн татахын тулд  хэсэг хугацаанд цомог гаргахаа зогсоож,  АНУ-аар аялан олон удаагийн концертоо тоглож байлаа.      1974 оны 10-р сард гарсан тэдний “Endless Summer” нэртэй цомог  Биллбоардын чартыг тэргүүлж сая гаруй хувь зарагдсан байна. Rolling Stone сэтгүүл The Beach Boys хамтлагийг “1974 оны шилдэг хамтлаг” -аар шалгаруулсан юм. 1980 оны 5-р сард гарсан  “Keepin’ the Summer Alive” цомог хамтлагийн үндсэн гишүүдийн оролцсон сүүлчийн цомог болсон юм. 


The Beach Boys хамтлаг 1980 оны 12-р сарын 30 нд Холливүүдийн гудамжинд Алдрын одоо шигтгэсэн билээ.

Other Languages
Afrikaans: The Beach Boys
Alemannisch: The Beach Boys
العربية: ذا بيتش بويز
asturianu: The Beach Boys
azərbaycanca: The Beach Boys
български: Бийч Бойс
čeština: The Beach Boys
Ελληνικά: The Beach Boys
Esperanto: The Beach Boys
español: The Beach Boys
فارسی: بیچ بویز
français: The Beach Boys
עברית: The Beach Boys
hrvatski: The Beach Boys
Bahasa Indonesia: The Beach Boys
italiano: The Beach Boys
ქართული: The Beach Boys
한국어: 비치 보이스
lietuvių: The Beach Boys
latviešu: The Beach Boys
Bahasa Melayu: The Beach Boys
Nederlands: The Beach Boys
norsk nynorsk: The Beach Boys
português: The Beach Boys
Runa Simi: The Beach Boys
română: The Beach Boys
русский: The Beach Boys
sicilianu: The Beach Boys
srpskohrvatski / српскохрватски: The Beach Boys
Simple English: The Beach Boys
slovenčina: Beach Boys
slovenščina: The Beach Boys
Türkçe: The Beach Boys
українська: The Beach Boys
Tiếng Việt: The Beach Boys
吴语: 海滩男孩
中文: 海灘男孩