II Иохан Паул

Гэгээн, Ромын Пап II Иохан Паул
II Иохан Паул (2004 оны 6 сар, Цагаан ордонд)
Өргөмжлөгдсөн1978 оны 10 сарын 16
Сэнтийнээс буусан2005 оны 4 сарын 2 (&0000000000000026.00000026 жил, &0000000000000168.000000168 хоног)
ӨмнөхI Иохан Паул
ДараахXVI Бенедикт
Санваартны хэргэм хүртсэн1946 оны 11 сарын 1
Санваартны хэргэм хүртээсэнАдам Стифан Сафиха
Хамба ламын хэргэм хүртсэн1958 оны 9 сарын 28
Хамба ламын хэргэм хүртээсэнЕвгениуш Базиак
Кардиналаар томилсон ПапVI Паул
Хувийн мэдээлэл
Жинхэнэ нэрКароль Иозеф Войтыла
Төрсөн1920 оны 5 сарын 18 (1920-05-18)
Вадовиц, Польш
Нас барсан2005 оны 4 сарын 2 (84 насалсан)
Апостлуудын ордон, Ватикан
УлсПольш
Гарын үсэг
Гэгээн
Тэмдэглэлт өдөр10 сарын 22
Хүндлэгддэг шашинРомын Католик шашин
Адислагдсан2011 оны 5 сарын 1
Гэгээн Петрийн талбай, Ватикан
Адисласан хүнXVI Бенедикт
Гэгээнтэн болсон2014 оны 4 сарын 27
Гэгээнтнээр өргөмжилсөн Пап Францис
ИвээгчЗалуу сүсэгтнүүд, гэр бүл, Дэлхийн Залуучуудын өдөр, Краковын шашны их хүрээ
Сүлд тэмдэгJohn paul 2 coa.svg

II Иохан Паул (лат. Ioannes Paulus II, 1920 оны 5 сарын 18 - 2005 оны 4 сарын 2) нь Польш улсад төрсөн, 264 дэх Ромын пап (1978 оны 10 сарын 16 - 2005 оны 4 сарын 2) юм. Жинхэнэ нэр нь Кароль Иозеф Войтыла (пол. Karol Józef Wojtyła).

VI Адриан (Нидерландад төрсөн, 1522 - 1523 онд Пап байсан)-аас хойш 455 жилийн дараа итали биш хүн Пап болсон нь II Иохан Паул бөгөөд мөн тэрээр анхны Слав угсаат Пап юм.

Дэлхийд энхтайван байдал тогтоохын төлөө, дайны эсрэг үйл ажиллагаагаараа маш их алдартай бөгөөд Зүүн Европт ардчилал тогтооход дэмжлэг үзүүлэх зэргээр шашны хүрээнээс гадуур ч дэлхий дахинд нөлөөтэй хүн байв. Ялангуяа шашин хоорондын харилцааны асуудлыг зөөлрүүлж, бусад шашин шүтдэг хүмүүсийн ч хүндлэлийг хүлээдэг байлаа.

Намтар

Кароль Войтыла 1920 онд Краковийн ойролцоох Вадовицад Кароль, Эмилиа нарын 2 дахь хүү болон мэндэлжээ. Эцэг нь Хабсбургийн армид алба хааж байсан хүн аж.

Тэрээр 8 настайдаа ээжээ, 11-тэйдээ ахаа, 20-тойдоо эцгээ алдаж өнчин хоцорчээ. Тэр үедээ Краков дахь еврейн нийгэмлэгийнхэнтэй ойр дотно байсан нь хожим Ромын Пап болсны хойноо еврейчүүдэд элгэмсэг хандаж байсных нь шалтгаан юм. Түүнийг 19-тэй байхад Герман Польшийг эзлэн авахад сурч байсан их сургууль нь хаагдаж, уурхай, үйлдвэрт ажиллаж, мөн театрын жүжигчин, жүжгийн зохиолч хийж байв.

1943 онд шашны зүтгэлтэн болохоор шийдсэн боловч тэр үед шашны сургууль хориотой байсан тул хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан шашны нууц сургуульд орж, 1946 оны 11 сарын 1-нд хамба ламын зэрэгтэй болжээ. Улмаар Ватиканы Анжелик шашны их сургуульд дэвшин суралцаж, 1948 онд теологийн докторын зэрэг хамгаалсан байна. Мөн ондоо Польш руугаа буцан, их сургуульд багшилж байгаад 1958 оны 7 сарын 4-нд Краковийн дэд хамба ламаар томилогдож, 9 сарын 28-нд ёслол үйлджээ.

Улмаар 1964 оны 1 сарын 13-нд Краковийн тэргүүн хамба болсон бөгөөд 1967 оны 7 сарын 26-нд кардинал цолтой болсон. 1978 онд Ромын Пап VI Павел нас нөгчин, Войтылагийн оролцсон Ватиканы нууц зөвлөгөөнөөр 65 настай Албино Лучиано (I Иохан Паул) Ромын Папаар сонгогдсон ч 33-хан өдрийн дараа нас нөгчиж, 1978 оны 10 сард дахин конклав болсон байна. Ийнхүү Войтыла 2 дахь удаагаа конклавт оролцоод 58 насандаа шинэ Ромын Папаар сонгогдсон байна. (10 сарын 16-нд сонгогдож, 22-нд сэнтийд заларсан)

Польшоос Ромын Пап төрсөн нь полшуудын үндэсний үзлийг дэврээж, Зөвлөлт Холбоот Улсын эсрэг хандлага хүчээ авахад нөлөөлсөн юм.

АНУ-ын ерөнхийлөгч Билл Клинтоны хамт (1993)

Тэрээр Ромын Пап байх хугацаандаа дэлхийн 100 гаруй оронд айлчилсан гэдэг.

1981 оны 5 сарын 13-нд Гэгээн Петрийн талбайд үг хэлж байх үедээ Туркийн иргэн Мехмед Али Ажад буудуулж хүнд шархадсан юм. Түүнийг алах ажиллагааг КГБ санаачилж зохион байгуулсан гэгддэг бөгөөд тэр үед түүний үйл ажиллагаа нь социалист системд үхлийн цохилт өгч байсантай нь холбоотой гэж үздэг. Мөн 1982 оны 5 сард Португалд айлчилж байх үедээ түүний Ватиканд хийж буй шинэчлэлийг эсэргүүцдэг Испанийн нэгэн санваартан хутга барьж дайран, гэмтээсэн удаатай.

2000 онд Есүс Христ мэндэлсний 2000 жилийн ой тохиох үеэр урьдын Христийн шашинтнуудын еврейчүүдэд хандаж байсан хандлага, загалмайтны арми муслимуудад тарьсан гай зовлонг хүлээн зөвшөөрч уучлал гуйн, Галилео Галилейг цагаатгасан юм.

II Иохан Паул нь амьдралынхаа сүүлийн жилүүдэд Паркинсоны өвчнөөр шаналж байсан билээ.

2005 оны 2 сараас томуу тусч, эмнэлэгт байн байн хэвтэж байгаад 2005 оны 4 сарын 2-ны орой орон нутгийн цагаар 21 цаг 37 минутад 84 насандаа нас нөгчсөн байна.

2005 оны 4 сарын 8-нд болсон оршуулгад нь дэлхийн олон орны удирдагчид оролцож түүнд хүндэтгэл үзүүлсэн юм.

Other Languages
Alemannisch: Johannes Paul II.
aragonés: Chuan-Pavlo II
Aymar aru: Juan Pawlu II
azərbaycanca: II İohann Pavel
žemaitėška: Juons Paulios II
Bikol Central: Papa Juan Pablo II
беларуская (тарашкевіца)‎: Ян Павал II
български: Йоан Павел II
brezhoneg: Yann-Baol II
català: Joan Pau II
Mìng-dĕ̤ng-ngṳ̄: Gáu-huòng Ioannes Paulus 2-sié
Cebuano: Juan Pablo II
čeština: Jan Pavel II.
kaszëbsczi: Jan Paweł II
dolnoserbski: Jan Pawoł II.
español: Juan Pablo II
فارسی: ژان پل دوم
français: Jean-Paul II
Avañe'ẽ: Huã Páulo II
गोंयची कोंकणी / Gõychi Konknni: Pope John Paul II
客家語/Hak-kâ-ngî: Kau-fòng Ioannes Paulus 2-sṳ
hrvatski: Ivan Pavao II.
hornjoserbsce: Jan Pawoł II.
Bahasa Indonesia: Paus Yohanes Paulus II
Interlingue: Ioannes Paulus II
ქართული: იოანე პავლე II
Kabɩyɛ: Jean-Paul 2
Ripoarisch: Johannes Paul II.
Lëtzebuergesch: Jean-Paul II. (Poopst)
lumbaart: Giovann Paol II
lietuvių: Jonas Paulius II
Malagasy: Joany Paoly II
македонски: Јован Павле II
Bahasa Melayu: Paus Ioannes Paulus II
مازِرونی: پاپ ژان پل دوم
Plattdüütsch: Johannes Paul II.
norsk nynorsk: Pave Johannes Paul II
Nouormand: Jean-Paoul II
occitan: Joan Pau II
Kapampangan: Papa Juan Pablo II
Piemontèis: Gioann Pàul II
Runa Simi: Huwan Pawlu II
armãneashti: Papa Ioannis Pavlu II
русский: Иоанн Павел II
саха тыла: Иоанн Павел II
srpskohrvatski / српскохрватски: Ivan Pavao II.
Simple English: Pope John Paul II
slovenčina: Ján Pavol II.
slovenščina: Papež Janez Pavel II.
српски / srpski: Папа Јован Павле II
ślůnski: Jůn Paul II
татарча/tatarça: Иоанн Павел II
українська: Іван Павло II
oʻzbekcha/ўзбекча: Ioann Pavel II