Эрл Монро

Вернон Эрл Монро ( англ. Vernon Earl Monroe, 1944 оны арваннэгдүгээр сарын 21-нд Пенсильвани мужийн Филадельфи хотод төрсөн) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Балтимор Буллетс болон Нью-Йорк Никс багуудад тоглож, бөмбөг эзэмшлийн гайхалтай чадвараараа ялгардаг байлаа.

Намтар

Рүүки жилдээ Монро бүх тоглолтын турш дунджаар 24.3 оноо, 4.3 дамжуулалт, 5.7 бөмбөг авалт хийж, 1968 оны шилдэг шинэ тоглогчоор шалгарсан юм.

1973 оны НБА-гийн шувтаргын тоглолтонд Уолт Фрейзер, Уиллис Рид, Фил Жексон нарын шилдгүүдийн хамтаар Лос-Анжелес Лейкерс багийг таван цуврал тоглолтоор ялж, Никсийн хоёр дахь түрүүг авчээ. Тухайн улиралд Монро 15.5 оноо, 3.8 дамжуулалт, 3.3 бөмбөг авалт дунджилж, тоглолт бүрт 31.6 минутыг өнгөрүүлсэн байжээ. Түүний оноо авалтын хувийн дээд үзүүлэлт, 56 ( 1968 оны 2 сарын 13-нд Лейкерсийн эсрэг).

Other Languages
العربية: إيرل مونرو
български: Ърл Монро
Deutsch: Earl Monroe
English: Earl Monroe
español: Earl Monroe
فارسی: ارل مونرو
français: Earl Monroe
galego: Earl Monroe
עברית: ארל מונרו
Bahasa Indonesia: Earl Monroe
italiano: Earl Monroe
polski: Earl Monroe
português: Earl Monroe
русский: Монро, Эрл
Volapük: Earl Monroe