Шарль Эдуар Гийом

Шарль Эдуар Гийом
Төрсөн огноо1861 оны 2 сарын 15 (1861-02-15)
Швейцари, Флюрье
Нас барсан огноо1938 оны 5 сарын 13 (77 насалсан)
Франц, Севр
ҮндэсШвейцари
СалбарФизик
БайгууллагаСевр, Олон Улсын Жин Хэмжүүрийн Товчоо
Төгссөн сургуульЦюрихийн Технологийн Хүрээлэн
Алдаршсан зүйлИнвар, элинвар
Нэр хүндтэй шагналуудЖон Скоттын медаль (1914)
Физикийн салбарын Нобелийн шагнал (1920)

Шарль Эдуар Гийом (фр. Charles Édouard Guillaume, 1861 оны 2 сарын 15-нд Швейцарийн Флюрьед төрж, 1938 оны 5 сарын 13-нд Францын Севрт нас барсан) нь Швейцарийн физикч, 1920 оны физикийн салбарын Нобелийн шагналтан юм. Тэрээр никель-гангийн хайлш дахь гажилтыг нээж, физик дэх нарийн хэмжилтийн аргыг бий болгосон тул уг шагналыг хүртжээ.

Гийом никель-гангийн хайлшийг инвар, элинвар гэж нэрлэсэн. Инварын дулааны тэлэлтийн коэффициент нь бараг тэг байдаг бөгөөд энэ нь янз бүрийн температурт эзлэхүүн нь тогтмол байдаг, нарийн хэмжүүрийн багаж хийхэд хэрэглэгддэг юм. Харин элинварын харимхайн модулийн дулааны коэффициент нь бараг тэгтэй тэнцүү байдаг тул далайн хронометр зэрэг янз бүрийн температурын нөлөөлөлд автахгүй, пүрш хэрэглэдэг багажуудад ашиглагдаж байна. Элинвар нь мөн соронзон чанаргүй тул анти-соронзон цагнуудад хэрэглэгддэг.

Швейцарийн цагчны хүү Гийом далайн хронометрт сонирхолтой байв. Тэнцвэржилтийн балансыг хэрэглэх явцдаа тэрээр тэнцвэрийн хүрдэнд "дунд температур"-ын алдаа гардгийг үгүй болгохын тулд тэлэлтийн квадрат коэффициент нь сөрөг байдаг инвар хайлшийн хувилбарыг бий болгожээ.[1]

Гийом Олон Улсын Жин Хэмжүүрийн Товчооны даргаар ажиллаж байсан.[1] Тэрээр мөн Кристиан Биркеландтай цуг Парисын одон орны оргилд ажиллаж, хэд хэдэн термостатикийн туршилтыг удирдаж байв. Гийом огторгуйн температурыг нарийн тодорхойлсон анхны эрдэмтэн юм.

Гийом 1888 онд А.М.Туффлебтэй гэрлэж, гурван хүүхэдтэй болжээ.

Other Languages
беларуская: Шарль Эдуар Гіём
български: Шарл Едуар Гийом
Bahasa Indonesia: Charles Guillaume
latviešu: Šarls Gijoms
македонски: Шарл Едуар Гијом
српски / srpski: Шарл Едуар Гијом
татарча/tatarça: Шарль-Эдуар Гийом
українська: Шарль-Едуар Гійом
oʻzbekcha/ўзбекча: Charles Édouard Guillaume