Чили
English: Chile

República de Chile
'Чилийн Бүгд Найрамдах Улс'
Төрийн_далбааСүлд тэмдэг
Төрийн далбааТөрийн сүлд
Уриа
Puro Chile,
Төрийн дуулал
Por la razón o la fuerza
"Эрх чөлөө, дэг журам"
Байршил
НийслэлСантъяго Left
Албан ёсны хэл(нүүд)Испани хэл
ЗасаглалЕрөнхийлөгчийн засаглалтай Бүгд Найрамдах Улс
- ЕрөнхийлөгчМишель Бачелет
- Дэд ерөнхийлөгчФранциско Сантос
Тусгаар тогтнолын үйл явдлууд
- Испаниас тусгаар тогтносноо зарласан1818 оны 2 сарын 12
- Хүлээн зөвшөөрөгдсөн1844 оны 4 сарын 25
Газар нутаг
- Нийт756,951 км² (56-д)
- Ус (%)1.07
Хүн ам
- 2009 оны тооцоо16,928,873 (60-д)
- 2002 оны тооллого15,116,435
- Нягтшил22/км² (194-д)
ҮНБ2008 оны тооцоо
- Нийт$243.044 тэрбум[1] (-д)
- 1 хүнд оногдох ҮНБ$14,510[1] (-д)
ХХИ (2006 он)0.874 (40-д) – өндөр
Мөнгөн тэмдэгтПесо (ClP)
Цагийн бүсUTC-5
Улсын домэйн нэр.cl
Утасны код+56
Mapa administrativo de Chile.png
Атакама

Чили (исп. Chile, албан ёсоор Чилийн Бүгд Найрамдах Улс исп. República de Chile) нь Өмнөд номхон далайтай хиллэдэг Өмнөд Америкийн улс юм. [2]. Чилийн нийслэл нь Сантьяго хот юм. Хөрш зэргэлдээ улс орнууд нь Аргентин, Боливи, Перу зэрэг юм. Чили улс нь Атлантын далай болон Номхон далайн хооронд далайн эгнээний стратегийн байршилд байдаг. Чили нь Номхон далай баруун хэсэг мөн Андын нурууны зүүн хэсэг хоёрын дундах эрэг хавийн урт нарийхан зураасыг эзлэн оршдог. Тиймээс газар зүйн байрлал харилцан адилгүй байна. Засгийн газар систем нь бүгд найрамдах ерөнхийлөгчийн засаглалтай. Төр ба засгийн газрын ерөнхий тэргүүн ерөнхийлөгч юм. Чили нь бараа үйлчилгээний үнийн хувьд  чөлөөт үнийн систем тогтоосон, зах зээлийн баримжаатай эдийн засагтай. Чили улс нь Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа (APEC) болон Транс-Номхон далайн түншлэл (ДЦС) -ын гишүүн юм.

Гарал үүсэл

Чили гэсэн үгний талаар маш олон төрлийн онол байдаг. Нэг онолын дагуу Перуд Касма хөндийтэй (Casma Valley ) адилхан Aconcagua хөндий байсан ба тэнд Чили гэдэг хот байсан. [3]

Газар зүй

Осорно галт уул

Чили нь Өмнөд Америкийн баруун өмнөд эргийн дагуу 4300км (2700 мл) сунаж тогтсон. Үүний зэрэгцээ, өргөн нь 240км (150мл) байдаг ба улсын хэмжээ нь өргөнөөс 8 дахин урт байдаг. [4] Чилийн хамгийн том газарзүйн онцлог бол улсын зүүн ирмэгийн дагуу байдаг агуу том Андын нуруу юм. Энэ газар тавь гаруй идэвхтэй галт уулын оргил байдаг. Баруун хил бол Номхон далай юм. Харин хойд хэсэг бол дэлхийн хамгийн зочломтгой бус газруудын нэг Atacama цөл юм. Уул болон төв хөндий гэж нэрлэгддэг далайн хооронд нарийн хотгор хэсэг Чилийн төв хэсгийн дайран өнгөрдөг. 500 мл урт хонгил нь усан үзмийн талбай, хойд хэсэгийн мал аж ахуйнууд,  өмнөд хэсэгийн нуурууд ба ой модод юм. Чилийн өмнөд мөч Cape Horn – оор тэмдэглэгдсэн. Чилийн уур амьсгал нь газарзүйн байдлаараа өөр өөр байдаг. Үүнээс гадна Андын нуруу болон Атакама цөлийн эрс тэс цаг уурын нөхцөлтэй, улс орон тав тухтай сэрүүн уур амьсгалтай дуртай. Чили  улсын нийт газар нутгийн хэмжээ нь 756102 км2  . [5] Үүнээс газар нь 743.812 хавтгай дөрвөлжин км-т. Харин усны нийт хэмжээ 12.290 хавтгай дөрвөлжин км-т байдаг. 

Засгийн газар ба Улс төр

Тус улсын албан ёсны нэр нь Бүгд Найрамдах Чили улс юм. Чили улс нь төлөөллийн ардчилал болон ерөнхийлөгчийн засаглалтай. Улсаа тус тусад нь 3 салбар болгон хуваасан. Үүнд : гүйцэтгэх, шүүх, хууль тогтоох юм. [6]

Гүйцэтгэх салбар

Ерөнхийлөгч нь засгийн газар болон төр засгаа аль алиныг нь хариуцдаг. Чилийн ерөнхийлөгч нь Мишель Бачелет Жериа (2014 оны гуравдугаар сарын 11-ээс хойш). Ерөнхийлөгч нь засгийн газраа томилдог. [7]

Хууль зүйн салбар

Үндэсний Конгресс нь хоёр танхимтай (38 суудал, гишүүд шууд 4 жил тутам шинэчлэн гишүүдийн нэг тал нь 8 жилийн хугацаатай үйлчлэх олонхийн саналаар олон суудалтай тойрогт сонгогдсон) Депутатуудын танхим нь (120 суудал, шууд олонхийн саналаар олон суудалтай тойрогт сонгогдсон гишүүд нь 4 жилийн хугацаатай үйлчлэдэг). [8]

Шүүхийн салбар

Дээд шүүх нь (шүүхийн ерөнхийлөгч, 20 гишүүдээс бүрддэг); Үндсэн хуулийн цэц (7 гишүүнтэй); Сонгуулийн шүүх (5 гишүүнтэй). Тус улсын нийслэл нь Сантьяго хот юм. Захиргааны салбаруудаа 15 бүс нутагт хуваадаг. Үүнд: Aysen, Antofagasta, Araucania, Арика у Паринакота, Атакама, Biobio, Coquimbo, Libertador Ерөнхий Bernardo O'Higgins, Лос-Лагос, Лос-Rios, Magallanes у де ла Antartica Chilena, Maule, бүс METROPOLITANA (Сантьяго), Tarapaca, Валпарайсо. [9] 1810 оны 9 – р сарын 18нд тусгаар тогтнолоо тунхаглан зарласан. 1980 оны 9-р сарын 11-ээс өмнө маш олон үндсэн хуультай байсан. 2015 оны сүүлээр Чилийн Засгийн газар үндсэн хуулийг шинэчлэх үйл явцыг санаачлан. 

Хүн ам

Одоогийн байдлаар залуу хүмүүс давамгайлж байгаа боловч 2020 он гэхэд 35-аас дээш насны хүмүүс давамгайлах болно. 2012 оны Чили улсын Үндэсний Статискийн хорооноос явуулсан судалгааны дагуу, Чили нь 16.634.603 оршин суугчидтай, тэдний 8.101.890 нь эрэгтэй, 8.532.713 нь эмэгтэйчүүд байна. 2002 оны хүн амын тооллогоор энэ тоо 15.116.435 байсан ба, тэдний 7.447.695 эрэгтэй, 7.668.740 нь эмэгтэйчүүд байсан юм. Сүүлийн жилүүдэд хүн амын өсөлт буурсан байна.  Гэсэн хэдий ч 20-р зууны турш Чилийн хүн ам тав дахин нэмэгдсэн. 1895 онд 2.695.625 оршин суугчтай, Дараа нь 1940 онд 5.023.539, тэгээд 1992 онд 13,348,401, 1992-2002 оны хооронд 1,24% өсөж, дараа нь2002-2012 оны хооронд 0,99% - иар буурсан. [10]

2013 онд Өмнөд Америкт Чиличүүд дундаж наслалт болон амьдралын түвшингээр хамгийн өндөр байсан. 2009 онд дундаж наслалт 78,4 байснаас эрэгтэй 75,74, эмэгтэй 81,19 байсан. Тэр жилдээ дунджаар төрөлт 15.0% болж, дундаж нас баралт 5. 4 ‰ байсан мөн нялхсын эндэгдэл 7,9% байхад, байгайлийн нас баралтын түвшин 9,6% байсан.

Эдийн засаг

Чилийн эдийн засаг тогтвортой өсч байна. Чилийн гол худалдааны түнш нь АНУ, Европын холбоо, Япон, Аргентин, Бразил зэрэг улсууд юм.Чили зах зээлийн эдийн засагтай. Өмнөд Америк дахь хамгийн хүчтэй бондийн зэрэглэлийн өгсөн нэр хүнд мөн гадаад худалдааны өндөр нэр хүндтэй. Дотоодын Нийт Бүтээгдэхүүний ойролцоогоор гуравны нэг хувийг экспортын бараа, үйлчилгээ эзэлдэг. Мөн нийт экспортын 60%-ийг түүхий эд эзэлдэг. Зэс нь дангаараа засгийн газрын орлогын 20% -ийг хангадаг. 2015 оны байдлаар ДНБ-ий хэмжээ 424,3 тэрбум америк доллар. [11] Чили зэс, лити, бусад эрдэс, хүнсний бүтээгдэхүүн, загас боловсруулах, төмөр, ган, мод, модон бүтээгдэхүүн, тээврийн тоног төхөөрөмж, цемент, нэхмэл гэх зэрэг бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг. Мөн Чилийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүд бол усан үзэм, алим, лийр, сонгино, улаан буудай, эрдэнэ шиш, овъёос, тоор, сармис, спаржа, шош, үхрийн мах, шувууны аж ахуй, ноос, загас, мод юм. Ажилгүйдлийн түвшин 2015 оны байдлаар 6,4% байсан. Чилийн экспортлодог бүтээгдэхүүнүүд нь  зэс, жимс, загасны аж ахуй, цаас, целлюлозын, химийн бодис, дарс юм. Мөн нийт экспортын орлого 61,82 тэрбум доллар юм. 

Боловсрол

Чили улс нь олон янзын өөр өөр боловсорлын системтэй бөгөөд сургуулийн өмнөх, бага сургууль, дунд сургууль, дээд боловсролын гэх мэт өөр өөр түвшинд хуваагддаг байна. Дунд сургуулиуд шинжлэх ухаан - хүмүүнлэгийн болон техникийн - мэргэжлийн гэсэн боловсролын хоёр чиглэлт хандлагыг дагадаг. [12] Урьд нь уран зохиол, түүх, физик, математик сэдвээр тогтмол лекц тавих ёстой байсан бол одооны зорилго нь дадлага туршлагатай болгохын зэрэгцээ техникийн мэдлэгтэй болгох юм. Урлагийн боловсрол гэж нэрлэдэг гурав дахь сонголт ч бас байдаг. Тооцоогоор 6 - 14 жилийн хооронд хүүхдүүдийн 99.7% суурь боловсрол хамрагддаг бол, дунд боловсролын хувьд энэ хэмжээ нь 87.7% байдаг. 

Хэл

Чилийн албан ёсны хэл бол испани. Mapudungun (Itata болон Tolten голуудын хооронд ярьдаг) болон Аймара (хойд ууланд) гэх мэт нэлээд хэдэн уугуул хэлнүүд бас байдаг. [13] Чиличүүдийн 99.5% нь Испани хэлээр, 10.2% нь англи хэлээр, 1% нь нутгийн уугуул хэлээр (Mapudungun, аймара, Өмнөд Америкийн индиан гаралтай, рапа-нуи), 2.3% нь бусад хэлээр ярьдаг.

Соёл

Чилийн соёл бол Испани болон нутгийн уугуул иргэдийн соёлын холимог юм. Ийм холимог соёлын улмаас үндэстэн ястны болон харьцангуй төрлийн бус холимог нийгэмтэй байдаг.  Чилийн түүх нь хөрш Латин Америкийн түүхтэй адил юм. Чилийн нийслэл Сантьяго хот нь улс орны эдийн засаг болон соёлын төв юм. Чилийн ард түмэн нь хөл бөмбөгийн тухайд маш их омогтой мөн Rodeo бол хамгийн алдартай зугаа юм. [14]

Гэр бүл бол Чилийн ард түмний амьдралын хамгийн чухал хэсгүүдийн нэг юм. Хүүхдүүд насанд хүрсэн ч гэсэн тэдний эцэг эхийн хайр халамж буурдаггүй. Өндөр настай эцэг эх нь хүүхдүүдийнхээ гэрт амьдрах нь энгийн үзэгдэл юм. [15] Чилийн нийгэм нь уламжлалт соёлтой учраас олон уламжлалт гэр бүл, эмэгтэйчүүд одоо ч гэсэн хоол хийх, цэвэрлэгээ, хүүхэд өсгөх ихэнх хийх төлөвтэй байдаг.

Ихэнх хүмүүс өдөрт 3 хоол иддэг бол, Чиличүүд өдөрт 4 хоол иддэг. Тэд өглөөний цайндаа эртний хоол иддэг мөн кофе эсвэл ямар нэгэн зүйлийг хундага өргөн уудаг. Өдрийн хоол бол тэр өдрийн хамгийн чухал хоол бөгөөд 1ээс 2 цагийн хооронд иддэг. Оройн хоолонд ихэвчлэн олон үндэстний хоол иддэг.   

Ашигласан материал

  1. 1.0 1.1 Чили. Олон Улсын Валютын Сан. 2009 оны 5 сарын 26-д хандсан.
  2. http://globaledge.msu.edu/countries/chile. Chile: Introduction. (2016, January 21). Retrieved May 12, 2016
  3. http://www.questconnect.org/andes_chile.htm#History . Chile Country Information. (2016). Retrieved May 10, 2016
  4. http://www.questconnect.org/andes_chile.htm#History . Chile Country Information. (2016). Retrieved May 10, 2016
  5. https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/ci.html. South America :: Chile. (2016, May 5). Retrieved May 10, 2016
  6. http://www.studycountry.com/guide/CL-government.htm. The Government in Chile. (2016). Retrieved May 10, 2016
  7. https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/ci.html. South America :: Chile. (2016, May 5). Retrieved May 10, 2016
  8. http://www.studycountry.com/guide/CL-government.htm. The Government in Chile. (2016). Retrieved M ay 10, 2016
  9. http://www.joeskitchen.com/chile/2012/02/22/chilean-regions/ . Chilean Regions – What are all these numbers about? (2012, February 22). Retrieved May 12, 2016
  10. http://www.thisischile.cl/people/demography/?lang=en. Demographics. (2016). Retrieved May 10, 2016
  11. https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/ci.html. South America :: Chile. (2016, May 5). Retrieved May 10, 2016
  12. http://www.mapsofworld.com/chile/education/. Chile Education. (2016). Retrieved May 10, 2016
  13. http://www.commisceo-global.com/country-guides/chile-guide. Award-Winning Culture Guides. (2016). Retrieved May 10, 2016
  14. http://www.donquijote.org/culture/chile/. Chilean Culture - Culture of Chile | don Quijote. (2016). Retrieved May 10, 2016
  15. http://www.reachtoteachrecruiting.com/guides/chile/chilean-culture/. Chilean Culture - Reach to Teach. (2016). Retrieved May 10, 2016
Other Languages
Аҧсшәа: Чили
Acèh: Chili
адыгабзэ: Чили
Afrikaans: Chili
Akan: Chile
Alemannisch: Chile
አማርኛ: ቺሌ
aragonés: Chile
Ænglisc: Cile
العربية: تشيلي
ܐܪܡܝܐ: ܬܫܝܠܝ
مصرى: تشيلى
অসমীয়া: চিলি
asturianu: Chile
авар: Чили
Aymar aru: Chili
azərbaycanca: Çili
تۆرکجه: شیلی
башҡортса: Чили
Boarisch: Chile
žemaitėška: Čilė
Bikol Central: Tsile
беларуская: Чылі
беларуская (тарашкевіца)‎: Чылі
български: Чили
भोजपुरी: चिली
Bislama: Chile
Banjar: Cili
bamanankan: Chile
বাংলা: চিলি
བོད་ཡིག: ཅི་ལི།
বিষ্ণুপ্রিয়া মণিপুরী: চিলি
brezhoneg: Chile
bosanski: Čile
ᨅᨔ ᨕᨘᨁᨗ: Chili
буряад: Чили
català: Xile
Chavacano de Zamboanga: Chile
Mìng-dĕ̤ng-ngṳ̄: Chile
нохчийн: Чили
Cebuano: Tśile
Chamoru: Chile
ᏣᎳᎩ: ᏥᎵ
Tsetsêhestâhese: Chile
کوردی: چیلی
corsu: Cile
qırımtatarca: Çile
čeština: Chile
kaszëbsczi: Chile
словѣньскъ / ⰔⰎⰑⰂⰡⰐⰠⰔⰍⰟ: Чилє
Чӑвашла: Чили
Cymraeg: Tsile
dansk: Chile
Deutsch: Chile
Thuɔŋjäŋ: Cile
Zazaki: Şili
dolnoserbski: Chilska
डोटेली: चिली
ދިވެހިބަސް: ޗިލީ
ཇོང་ཁ: ཅི་ལེ
eʋegbe: Chile
Ελληνικά: Χιλή
emiliàn e rumagnòl: Cîl
English: Chile
Esperanto: Ĉilio
español: Chile
eesti: Tšiili
euskara: Txile
estremeñu: Chili
فارسی: شیلی
Fulfulde: Ciile
suomi: Chile
Võro: Tsiili
Na Vosa Vakaviti: Chile
føroyskt: Kili
français: Chili
arpetan: Ch·ili
Nordfriisk: Chiile
furlan: Cile
Frysk: Sily
Gaeilge: An tSile
Gagauz: Çili
贛語: 智利
kriyòl gwiyannen: Chili
Gàidhlig: An t-Sile
galego: Chile
گیلکی: شيلي
Avañe'ẽ: Chíle
गोंयची कोंकणी / Gõychi Konknni: चिली
𐌲𐌿𐍄𐌹𐍃𐌺: 𐍄𐍃𐌾𐌹𐌻𐌴𐌹
ગુજરાતી: ચીલી
Hausa: Chile
客家語/Hak-kâ-ngî: Chile
Hawaiʻi: Kile
עברית: צ'ילה
हिन्दी: चिली
Fiji Hindi: Chile
hrvatski: Čile
hornjoserbsce: Chilska
Kreyòl ayisyen: Chili
magyar: Chile
հայերեն: Չիլի
interlingua: Chile
Bahasa Indonesia: Chili
Interlingue: Chile
Igbo: Chile
Iñupiak: Cili
Ilokano: Chile
Ido: Chili
íslenska: Síle
italiano: Cile
ᐃᓄᒃᑎᑐᑦ/inuktitut: ᓯᓕ
日本語: チリ
Patois: Chili
la .lojban.: tciles
Jawa: Cilé
ქართული: ჩილე
Qaraqalpaqsha: Chili
Taqbaylit: Cili
Адыгэбзэ: Чили
Kabɩyɛ: Silii
Kongo: Chile
Gĩkũyũ: Chile
қазақша: Чили
kalaallisut: Chile
ភាសាខ្មែរ: ឈីលី
ಕನ್ನಡ: ಚಿಲಿ
한국어: 칠레
Перем Коми: Чили
къарачай-малкъар: Чили
Ripoarisch: Chile
kurdî: Şîle
коми: Чили
kernowek: Chile
Кыргызча: Чили
Latina: Chilia
Ladino: Chile
Lëtzebuergesch: Chile
лакку: Чилй
лезги: Чили
Lingua Franca Nova: Txile
Luganda: Chile
Limburgs: Chili
Ligure: Cile
lumbaart: Cile
lingála: Shíle
لۊری شومالی: شیلی
lietuvių: Čilė
latgaļu: Čile
latviešu: Čīle
मैथिली: चिली
Basa Banyumasan: Chile
мокшень: Чиле
Malagasy: Silia
олык марий: Чили
Māori: Hiri
Minangkabau: Chili
македонски: Чиле
മലയാളം: ചിലി
मराठी: चिली
кырык мары: Чили
Bahasa Melayu: Chile
Malti: Ċili
Mirandés: Chile
эрзянь: Чили Мастор
مازِرونی: شیلی
Dorerin Naoero: Tsire
Nāhuatl: Chile
Napulitano: Cile
Plattdüütsch: Chile
Nedersaksies: Chili
नेपाली: चिली
नेपाल भाषा: चिली
Nederlands: Chili
norsk nynorsk: Chile
norsk: Chile
Novial: Chile
Nouormand: Chili
Sesotho sa Leboa: Chile
Chi-Chewa: Chile
occitan: Chile
Livvinkarjala: Čili
Oromoo: Chiilii
ଓଡ଼ିଆ: ଚିଲି
Ирон: Чили
ਪੰਜਾਬੀ: ਚਿਲੀ
Pangasinan: Chile
Kapampangan: Chile
Papiamentu: Chile
Picard: Kili
Deitsch: Chile
Pälzisch: Chile
पालि: चिले
Norfuk / Pitkern: Chili
polski: Chile
Piemontèis: Cile
پنجابی: چلی
Ποντιακά: Χιλε
پښتو: چیلی
português: Chile
Runa Simi: Chili
rumantsch: Chile
romani čhib: Chile
Kirundi: Chili
română: Chile
armãneashti: Cile
tarandíne: Cile
русский: Чили
русиньскый: Чіле
Kinyarwanda: Shili
संस्कृतम्: चिलि
саха тыла: Чиили
sardu: Cile
sicilianu: Cili
Scots: Chile
سنڌي: چلي
davvisámegiella: Chile
Sängö: Shilïi
srpskohrvatski / српскохрватски: Čile
Simple English: Chile
slovenčina: Čile
slovenščina: Čile
Gagana Samoa: Shili
chiShona: Chile
Soomaaliga: Jili
shqip: Kili
српски / srpski: Чиле
Sranantongo: Sili
SiSwati: IShile
Sesotho: Chile
Seeltersk: Chile
Sunda: Cilé
svenska: Chile
Kiswahili: Chile
ślůnski: Czile
Sakizaya: Chile
தமிழ்: சிலி
ತುಳು: ಚಿಲಿ
తెలుగు: చిలీ
tetun: Xile
тоҷикӣ: Чили
ትግርኛ: ቺሌ
Türkmençe: Çili
Tagalog: Chile
Setswana: Chile
lea faka-Tonga: Sile
Tok Pisin: Sili
Türkçe: Şili
Xitsonga: Chile
татарча/tatarça: Чили
chiTumbuka: Chile
Twi: Kyili
reo tahiti: Tīri
тыва дыл: Чили
удмурт: Чили
ئۇيغۇرچە / Uyghurche: چىلى
українська: Чилі
اردو: چلی
oʻzbekcha/ўзбекча: Chili
Tshivenda: Shile
vèneto: Ciłe
vepsän kel’: Čili
Tiếng Việt: Chile
West-Vlams: Chili
Volapük: Cilän
walon: Tchili
Winaray: Chile
Wolof: Sili
吴语: 智利
isiXhosa: IChile
მარგალური: ჩილე
ייִדיש: טשילע
Yorùbá: Tsílè
Vahcuengh: Chile
Zeêuws: Chili
中文: 智利
文言: 智利
Bân-lâm-gú: Chile
粵語: 智利
isiZulu: ITshile