Хүн

«Хүмүүс» үгээр энд холбогдлоо. Өөр зүйлийн хуудсыг « Хүмүүс»-аас олж болно.
Хүн
Оршин байсан хугацаа: Плейстоцен - Одоо хүртэл
Пионер 10 ба Пионер 11 сансрын хөлөг дээр зурагдсан хүнийн зураг
Пионер 10 ба Пионер 11 сансрын хөлөг дээр зурагдсан хүнийн зураг
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Хөхтөн
Баг: Примат
Овог: Гоминид
Төрөл: Хүн
Зүйл: Ухаант хүн (H. sapiens)
Дэд зүйл: H. s. sapiens
Латин нэр
Homo sapiens sapiens
Карл Линней, 1758

Хүн гэдэг нь Хөхтний анги, Приматын баг, Гоминидын овогт багтах Хомо сапиенс ( лат.: "ухаант хүн") зүйлийн амьтан юм [1] [2]. Дэлхий дээр оршин буй бусад амьд организмтай харьцуулахад хүн нь маш өндөр хөгжсөн тархитай бөгөөд ярих, сэтгэх, өөрийгөө шинжих чадвартай болно. Сэтгэлгээний энэхүү чадвар, хойд хөл дээрээ явдаг, биеийн босоо хөгжилтэй хослон хүн нь бусад зүйл амьтдаас илүүтэйгээр урд мөчөө ашиглан төрөл бүрийн багаж хийх, хэрэглэх боломжтой болжээ. ДНХ-гийн судалгаагаар орчин үеийн хүн нь ойролцоогоор 200,000 жилийн өмнө Африк тивд үүсэн [3], улмаар бусад тивүүд рүү нүүн тархсан байна. 2012 оны байдлаар Дэлхийн хүн ам 7 тэрбумаас даваад байна [4].

Түүх

Үүсэл

Эртний хүний өвөг болох Australopithecus afarensis-ыг сэргээн босгосон байдал. Уг зүйл нь анх хойд хоёр хөл дээрээ явах болсон боловч орчин үеийн хүнтэй харьцуулахад маш жижиг тархитай байжээ.

Хүний хувьслын түүхийн судалгаа нь үндсэндээ Homo sapiens зүйлийн хувьслын судалгаа байдаг. "Орчин үеийн хүн" нь биологийн хувьд дээр дурьдсан зүйлд (Homo sapiens) хамаарах Homo sapiens sapiens дэд зүйл юм. Энэхүү дэд зүйл нь одоо үед оршин байгаа цор ганц дэд зүйл болно. Homo sapiens зүйлийн өөр нэг дэд зүйл нь ойролцоогоор 160,000 жилийн өмнө амьдарч байсан Homo sapiens idaltu бөгөөд мөхсөн байна [5]. 130,000 жилийн өмнөх үед хамаарах, орчин үеийн хүнтэй ижил анатоми бүхий чулуужсан үлдэгдэл Африкаас олдсон болно. [6] [7].

Homo sapiens-тэй хамгийн төстэй, одоо оршин буй зүйл амьтад бол Паны төрөлд хамаарах 2 зүйл сармагчин: Бонобо (Pan paniscus) ба Шимпанзе (Pan paniscus) юм. Эдгээр зүйл амьтад нэг гаралтай бөгөөд гол ялгаа нь "нийгмийн" (сүргийн) зохион байгуулалт болно. Бонобогийн сүргийг эмэгчин нь толгойлдог бол шимпанзегийн сүргийг эрэгчин нь толгойлно. Генийн судалгааны үр дүнгээр эрдэмтэд "6.5 сая жилийн хувьслын дараа, бонобо/шимпанзе ба хүний ялгаа нь хоорондоо төрөл биш хүмүүсийн ялгаанаас 10 дахин их, харин харх ба хулганы ялгаанаас 10 дахин бага болсон" гэсэн дүгнэлтэнд хүрсэн ба энэхүү 2 зүйл сармагчин болон хүний ДНХ-гийн 95% нь ижил байдагийг тогтоожээ [8] [9] [10] [11]. Хүний хөгжлийн шугам шимпанзегийнхаас ойролцоогоор 5 сая жилийн өмнө, гориллагийнхаас 8 сая жилийн өмнө салсан байна.

1990 оноос хойшхи судалгаан дээр тулгуурлан дэвшүүлсэн таамаглалаар бол орчин үеийн хүн нь Африкт үүссэн бөгөөд бусад тивүүд рүү 40,000 жилийн өмнө нүүн шилжсэн байна [12]. Харин түүнээс өмнөх буюу хэдэн 100,000 жилийн өмнөх эртний хүмүүс байгалийн хатуу ширүүн нөхцөл, элдэв бэрхшээлийг давж чадалгүй үе үе мөхөж байсан гэж үздэг. Иймээс Монголд 800,000 жилийн өмнө болон бусад тивд энэ үед амьдарч байсан эртний хүмүүс орчин үеийн хүний шууд өвөг болж чадахгүй харин орчин үеийн хүн буюу хомо сапиенс л эртний хүний олон салаа салбараас шалгаран тэсэж үлдсэн гэсэн онолыг эрдэмтэд дэмждэг. Гэвч энэ онол одоо хүртэл хүний үүслийг бүрэн тайлбарлаж чадаагүй байна.

Арьстан

Гол өгүүлэл: Арьсны өнгө ба Генетик

Хүмүүс гурван үндсэн арстанд хуваагддаг. Эртний хүмүүсийн дунд 40,000 жилийн өмнө арьстны ялгаа гарч монголоид, европоид, африк төрхтөн гэж хуваагджээ.Зүүн өмнөд Ази, Австрали, Индонези руу нүүсэн монголоид хүмүүсийн бие галбир тэндхийн халуун уур амьсгалд зохицохын тулд хувьсан өөрчлөгдөж австралоид төрхтөн болсон байдаг.

Монголоид төрхтөн өмнөд, умард салбарт хуваагддаг. Умард салбарт монголчууд ордог бол өмнөд салбарт (Номхон далайн салбар) хятад, япон, солонгосчууд, Өмнөд Азийн монголоид төрхтнүүд, Зүүн Өмнөд Азичууд орно. Төв Азид суурьшиж байсан монголоид төрхтний умард салбараас индианчууд, Сибирийн зарим ард түмэн Америк тив рүү салан нүүжээ. Аляскаас олдсон говь хийцийн чулуун зэвсэг нь монголчуудын зарим хэсэг энэ нүүдэлд оролцсон болохыг баталдаг.Харин Фин-Угорууд, Сибирийн цаатан, анчин ард түмнүүд 10,000-аад мянган жилийн өмнө Умард Ази, Зүүн Европ, Скандинавын хойг руу нүүн очжээ. Баруун хойд зүгт нүүсэн ихэнх фин-угорууд яваандаа Скандинавын европчууд, орос болон бусад славян үндэстэнтэй холилдон европжуу төрхтэй болжээ.

Y ДНХ-ийн тархалт-3

Америк, Австрали тив, Умард Азиас хэдэн 100,000 жилийн өмнөх хүний олдвор илэрдэггүй. Сибирь, Төв Оросын хойд талын нутаг буюу Уралын нурууны дунд хэсгээс Скандинавын хойг хүртэлх нутгаас олдсон чулуун зэвсэг, эртний хүмүүсийн сууц зэрэг нь Төв Азийнхаас хожуу үеийнх байдаг.

Умард Тунгусууд C3 голлосон гентэйгээрээ монголчуудтай төстэй мэт боловч тэднийг монгол хүнээс амархан ялгаж таниж болдог.Өмнөд тунгусуудын хувьд хятадтай нилээн холилджээ.Умард монголоидуудын умард Сибирийн төрхтөнд буюу палеоази төрхтөнд хамаарагдах юкагир, кеть, нивх, самоедь, эскимосууд N, Q давамгайлсан гентэй учир өмнөд Сибирийн төрхтэй Төв Азичуудаас царай төрхөөрөө нилээдгүй ялгаатай.Тэдний бие галбир хүйтэн нөхцөлд амьдрахад зохицон өөрчлөгдсөн байдаг.

Алтайн угсаатнуудтай гарал нэг фин-угорууд, индианчууд, Сибирийн угсаатнууд эрт цагт Алтайн угсаатнуудын хойд захаар амьдарч байгаад салж нүүжээ. Казахстаны хойд нутаг, Уулын Алтай, Украин, Төв Оросын ихэнх буюу зарим нутагт эрт цагт фин-угорууд амьдарч байгаад ихэнх нь түрэг, иран, орос, украинд уусан мөхсөн байдаг. Угорууд Уулын Алтай, умард Казахстан, Баруун Сибирийн өмнөд хэсэгт байсан бололтой.

Монголоид төрхтний өмнөд салбарт багтдаг төвд, Балба, Бутан, Ладакх, Энэтхэгийн зүүн хойд мужийн ази төрхтэй угсаатнуудыг Өмнөд Азийн дэд бүлэг, япон, солонгос, хятадыг Зүүн Азийн дэд бүлэг, Зүүн Өмнөд Азийн үндэстнүүдийг Зүүн Өмнөд Азийн дэд бүлэг болгон хуваадаг. Зүүн Өмнөд Азийнхан дотроо олон хэлний бүлэгт хуваагдах ба ижил төстэй хэлтэй үндэстнүүд нь адил төстэй төрхтэй байна.Тухайлбал Малайз, Бруней, Индонезичууд ойролцоо төрхтэй бол Камбож, Вьетнам 2 төстэй байдаг.

Шерпачууд
Австралоид хүн-Папуа

Эх газрын буюу умард монголоидууд өмнөд монголоидуудаас нуруугаар илүү өндөр, илүү өндөр хамартай, толгойн хэлбэр илүү зууван буюу европжуу, шүд тэгш, хацрын товгор хэсэг нь илүү тод зэрэг краниологиийн шинжээрээ ялгардаг. Харин өмнөд монголоид хүмүүс нуруу нам, хацар нь тийм ч товгор биш, дорсгор шүдтэй байх нь их байдаг. Тэдний хацар тийм их товгор биш, толгойн хэлбэр умард монголоид хүнээс илүү бөөрөнхий байдаг нь Шар мөрнөөс Хөх мөрний урд эрэг хүртэлх нутагт байсан монголоид төрхтэй хүмүүс Зүүн Өмнөд Ази руу нүүж тэндхийн уугуул австролоид төрхтэй хүмүүстэй холилдон уусгаснаас үүдэлтэй юм. Эдгээр австралоид хүмүүсээс Папуачууд зэрэг цөөн тооны үндэстэн үлджээ. Папуачууд тусгаар тогтносон Папуа Шинэ Гвиней улс байгуулсан ч баруун папуачууд Индонезиэс салан тусгаарлахын төлөө ширүүн зэвсэгт тэмцэл хийсээр байна. Австралоид хүмүүсийн толгойн хэлбэр монголид төрхтөнүүдээс хамаагүй бөөрөнхий, халуун агаарыг хөргөхөд дасан зохицсон өргөн, навтгар, том хамартай байдаг.Яг ийм шинж тэдэнтэй холилдож өөртөө уусгасан зарим Зүүн Өмнөд Азийн хүмүүс, өмнөд хятадууд, зүүн төвдийн хүн амд маш тодорхой ажиглагддаг.Мөн иймэрхүү төрх солонгос, япон, айнучуудад ажиглагддаг. Айнучууд австралоид төрхтэй учир тэднийг Зүүн Өмнөд Азиас нүүж ирсэн гэж үздэг.Умард хятадууд урагш нүүж австралоид төрхтэй хүмүүстэй төдийлөн холилдоогүй тул гавлын хэлбэр нь арай зуувандуу, өмнөд хятадуудаас биеэр арай том байдаг. Хятад, япон, солонгосчуудын генийн сангийн ихэнх хувийг О3 гапло бүлэг эзэлдэг. Япон, хятад, солонгосчууд төстэй харагддаг ч ихэнх тохиолдолд тэднийг амархан ялгаж таниж болно. Энэтхэг, Бутан, Балбын монголжуу төрхтнүүд, Төвдүүдийн хувьд австралоидуудтай төдийлөн холилдоогүй тул гавал нь илүү зууван, хамар нь зүүн, зүүн өмнөд азичуудаас илүү өндөр байдаг. Төвд хүний хамар хүйтэн агаарыг хөргөхөд зохицож илүү өндөр болжээ. Генийн мутацийн өөр нэг жишээ бол Германд эрт үед монголоид төрхтний шинжтэй хүмүүс бий болж байгаад буцаад европоид төрхтэй болон хувирсан явдал юм. Бүх монголоид төрхтний их бие урт, хөл богино тул гүйлтийн ба усан спортод хүчтэй өрсөлдөх нь бага байдаг.Европ хүний их бие, хөл тэнцүү тул усан спортод сайн байдаг.Африк хүний их бие богино, хөл урт тул гүйлтийн спортод өндөр амжилт үзүүлдэг.

Ази, европ холимог төрхтэй Неварчууд
Холимог төрхтэй Ханты хүмүүс
Энэтхэгчүүдийн ген

Энэтхэг, Балбын монголжуу төрхтнүүд европ гаралтай энэтхэгчүүдтэй нилээн холилдсоноороо төвдүүдээс ялгардаг ба тэдний соёл, үндэсний хувцас, царай төрх нь энэтхэгчүүдтэй багагүй төстэй болжээ.Зүүн, Зүүн Өмнөд Азичуудын генийг О гаплогрупп голлон бүрдүүлсэн бол төвд, балба, бутан зэрэг Өмнөд Азийнханд О-с гадна DM174 гаплогруппийн ген нилээд их байдаг учир Өмнөд Азийн эдгээр үндэстэн хоорондоо нилээн төстэй харагддаг.

Арьстнууд нь цэврээрээ байхаас гадна арьстнуудын хил залгаа нутагт өөр арьстнууд холилдсоноос холимог арьстан үүсдэг.Үүний жишээ бол тураноид арьстан буюу түрэг угсааны татар, чуваш, узбек, уйгур, туркмен, кавказийн түрэгүүд, ихэнх фин-угорууд мөн Индо-монголоидууд буюу европжуу энэтхэгчүүдтэй холилдсон Энэтхэг, Балбын монголоид төрхтэй үндэстнүүд болно.

Хүн төрөлхтөн түүхийн цаг хугацааны туршид өөрсдийгөө арьсны өнгөөр, мөн тодорхой угсаатны бүлгүүдээр ангилж ирсэн байна. Арьсны өнгөөр хүмүүсийг ангилах нь биологийн хувьд зөв ангилал эсэх нь одоо хүртэл маргаантай байгаа болно [13] Арьсны өнгөөр ангилахын үндэс нь харагдах байдал ба удам гаралтай холбоотой, тодруулбал хүний арьсны өнгө, нүүрний төрхтэй холбоотой болно.

Одоо тогтоогдсон генетикийн болон археологийн баталгаанууд дээр тулгуурлан орчин цагийн хүн нь Зүүн Африкаас гаралтай гэж үзэж байна [14]. Хэдийгээр бусад амьтдынхыг бодвол хүний гений дараалал нь харьцангуй нэгэн төрлийн байдаг боловч (homogeneous) [15] [16] [17] [18], Африк тив дэх хүмүүсийн ген нь бусад тивийн хүмүүсийнхтэй харьцуулахад генетикийн хувьд хамгийн олон төрлийнх (genetically diverse) байдаг [19]. Генийн гажигуудын дийлэнх нь "нэг өнгийн арьсны бүлэг" бүхий хүмүүс дотор илрэх ба харин "өөр арьсны өнгө бүхий бүлгүүдэд" нийт генийн гажигийн дөнгөж 5-15% тохиолддогийг тогтоосон байна [20]. Уг асуудал хамгийн маргаантай судалгааны чиглэлийн нэг гэж тооцогдож байна [21] [22].

Угсаатан

Гол өгүүлэл: Угсаатан

угсаатны бүлэг нь хэл, соёл, гарал угсаа, үндэстэн, газар нутагтай салшгүй холбоотой болно. Ураг төрлийн холбоо угсаатны үндэс болно.

Ойролцоогоор 6,000 жилийн өмнө эртний өвөг угсаатнууд задрах үед одоогийн бие даасан угсаатан үүсчээ.Энэ үед Алтайн өвөг угсаатнаас монгол, түрэг, тунгусууд , эртний европчуудаас герман, кельтүүд, аричууд (иран, энэтхэгчүүд), славянчууд тус тус бие даан гарчээ. Хэлний язгуур нь үндэстнүүдийн гарлыг тодорхойлдог. Угсаатны хамгийн эртний бөгөөд жижиг бүлэг болох овог нь балар эртний үед үүссэн ба хүй нэгдлийн байгуулал задарч анхны төр улс байгуулагдаж байх үед овгууд нийлж аймаг бүрдүүлэх болжээ.Дараад нь олон тооны аймгууд нь нэгдэн нийлсэнээр угсаатны арай томоохон бүлэг болох ястан бүрэлдэн бий болсон бөгөөд нэг гаралтай ястнууд үндэстнийг бүрэлдүүлдэг.

Эрт цагт одоогоос хавьгүй олон угсаатан байсан ч зарим нь өөр үндэстэнтэй холилдон мөхжээ. Ингэж мөхсөн үндэстнүүд бол арабд ууссан эртний вавилон, аккад, шумерчууд, туркжсэн хетт, лувийчууд зэрэг Анатолийн хойгийн эртний угсаатнууд, ромчууд болон герман угсааны франкчуудад ууссан галлчууд, оросд ууссан чудь, мерья, муром зэрэг зүүн европд байсан фин-угорууд болно.Харин коптууд буюу эртний египетүүд арабд бүрэн уусалгүй үлджээ.Коптууд эртний Египет улсын үед илүү африк төрхтэй байсан ч одоо нилээн араб төрхтэй болжээ.

Соёл иргэншил

Газар тариалан нь суурин соёл, иргэншлийн үндэс болсон байна.
Гол өгүүлэл: Дэлхийн түүх

Орчин үеийн антропологийн шинжлэх ухааны баримтлалаар бол Homo sapiens нь Африкийн саваннад, 200,000 жилийн өмнө Homo erectus-с үүссэн бөгөөд, 40,000 жилийн өмнө Еврази ба Номхон далайн орнууд уруу, 10,000 жилийн өмнө Америк тив рүү нүүдэллэн суурьшжээ [23]. Энэ Homo sapiens-ууд Homo erectus-с үүссэн бусад зүйлүүдийнхээ (жишээлбэл Homo neanderthalensis - энэ зүйл нь Евразид 2 саяас илүү жилийн өмнө нүүн ирж суурьшсан) байрыг эзэлсэн байна.

Ойролцоогоор 10,000 жилийн өмнө хүртэл хүмүүс нь жижиг отгийн хэлбэрээр (одоо хүртэл амьдралын энэ хэлбэр байгаа), ан агнаж амьдарч байсан байна. Шинэ чулуун зэвсгийн үеэс газар тариалан эрхлэх болсноор суурин амьдралын эх тавигдаж, амьтан гаршуулан, зарим металлуудыг ашиглаж эхэлжээ. Улмаар худалдаа, нийгмийн харилцаа үүсэж, тосгон байгуулагдан, Ойрхи Дорнод зэрэг бүс нутагт анхны иргэншил бий болжээ.

Ойролцоогоор 6,000 жилийн өмнө, прото-улсууд болох Месопотами, Эртний Египет үүсч, цэрэг, арми, удирдагч, төрийн байгуулалт бий болов. 2,000–3,000 жилийн өмнө Перс, Хятад, Ромын зэрэг эзэнт гүрнүүд бүрэлдэн тогтож, ойр орчмын жижиг улсуудыг өөртөө нэгтгэлээ. Мөн энэ үед шашны анхны урсгалууд үүссэн байна.

Дундад зууны сүүлээр технологийн болон оюуны их үсрэлт гарч, нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан зэрэг бүх салбарууд эрчимтэй хөгжив. Үүний дараагаар газарзүйн, 17-р зуунд шинжлэх ухааны их нээлтүүд хийгдэж, 18 ба 19-р зуун аж үйлдвэрийн хувьсгал гэж нэрлэгдсэн дэвшил гарчээ. Энэ үед төмөр зам, автомашин зэрэг тээврийн хэрэгсэл зохиогдож, нүүрс ашиглан цахилгаан эрчим хүч гаргаж авав. Төрийн байгуулалтын олон янзын хэлбэрүүд энэ үед үүссэн болно.

Other Languages
Acèh: Tokoh
Afrikaans: Mens
Alemannisch: Mensch
አማርኛ: የሰው ልጅ
العربية: إنسان
ܐܪܡܝܐ: ܒܪ ܐܢܫܐ
مصرى: انسان
авар: ГӀадан
Aymar aru: Jaqi
azərbaycanca: İnsan
تۆرکجه: اینسان
башҡортса: Кеше
Boarisch: Mensch
žemaitėška: Žmuogos
беларуская: Чалавек
беларуская (тарашкевіца)‎: Чалавек
български: Човек
भोजपुरी: मनुष्य
বাংলা: মানুষ
བོད་ཡིག: འགྲོ་བ་མི།
brezhoneg: Den
bosanski: Čovjek
буряад: Ухаанта хүн
català: Humà
Mìng-dĕ̤ng-ngṳ̄: Nè̤ng
нохчийн: Адам
Cebuano: Tawo
کوردی: مرۆڤ
čeština: Člověk moudrý
Чӑвашла: Тăнлă çын
Cymraeg: Bod dynol
dansk: Menneske
Deutsch: Mensch
Zazaki: Merdum
डोटेली: मान्सु
Ελληνικά: Άνθρωπος
English: Human
Esperanto: Homo
español: Humano
eesti: Inimene
euskara: Gizaki
فارسی: انسان
suomi: Ihminen
Võro: Inemine
føroyskt: Menniskja
Nordfriisk: Minsk
furlan: Omp
Frysk: Minske
Gaeilge: Duine
贛語:
galego: Ser humano
گیلکی: آدم
Avañe'ẽ: Yvypóra
ગુજરાતી: મનુષ્ય
Hausa: Yan-adam
客家語/Hak-kâ-ngî: Ngìn-lui
עברית: אדם
हिन्दी: मनुष्य
Fiji Hindi: Insaan
hrvatski: Čovjek
Kreyòl ayisyen: Moun
magyar: Ember
Հայերեն: Մարդ բանական
interlingua: Homine
Bahasa Indonesia: Manusia
Igbo: Mádu
Ido: Homo
íslenska: Maður
ᐃᓄᒃᑎᑐᑦ/inuktitut: ᐄᒃ
日本語: ヒト
Patois: Yuuman
la .lojban.: remna
Basa Jawa: Manungsa
ქართული: ადამიანი
Kongo: Muntu
қазақша: Саналы адам
ភាសាខ្មែរ: មនុស្ស
ಕನ್ನಡ: ಮಾನವ
한국어: 사람
Перем Коми: Морт
कॉशुर / کٲشُر: اِنسان
Ripoarisch: Minsh
Kurdî: Mirov
коми: Морт
kernowek: Tus
Кыргызча: Адам (киши)
Latina: Gens humana
лакку: Инсан
лезги: Кас
Limburgs: Mins
Ligure: Ëse uman
lingála: Moto
ລາວ: ມະນຸດ
lietuvių: Žmogus
latgaļu: Cylvāks
latviešu: Cilvēks
मैथिली: लोग
Basa Banyumasan: Tokoh
мокшень: Ломанць
Malagasy: Olombelona
олык марий: Айдеме
македонски: Човек
മലയാളം: മനുഷ്യൻ
मराठी: मानव
Bahasa Melayu: Manusia
Malti: Bniedem
Mirandés: Houmano
မြန်မာဘာသာ: လူသား
Nāhuatl: Tlacatl
Nedersaksies: Mense
नेपाली: मानिस
नेपाल भाषा: मनू
Nederlands: Mens
norsk nynorsk: Menneske
norsk: Menneske
ଓଡ଼ିଆ: ମଣିଷ
Ирон: Адæймаг
ਪੰਜਾਬੀ: ਮਨੁੱਖ
Kapampangan: Tau
Piemontèis: Òm
پنجابی: انسان
پښتو: انسان
português: Humano
Runa Simi: Runa
Romani: Manush
română: Om
armãneashti: Omu
русский: Человек
संस्कृतम्: मनुष्यः
саха тыла: Киhи
sicilianu: Umanu
Scots: Human
سنڌي: انسان
davvisámegiella: Olmmoš
srpskohrvatski / српскохрватски: Čovjek
සිංහල: මිනිසා
Simple English: Human
slovenčina: Človek rozumný
slovenščina: Človek
Soomaaliga: Insaan
shqip: Njeriu
српски / srpski: Човек
Basa Sunda: Manusa
svenska: Människa
Kiswahili: Binadamu
ślůnski: Czowjek
தமிழ்: மனிதர்
తెలుగు: మానవుడు
тоҷикӣ: Инсон
Tagalog: Tao
Türkçe: İnsan
Xitsonga: Vanhu
татарча/tatarça: Акыллы кеше
ئۇيغۇرچە / Uyghurche: ئادەم
українська: Людина
اردو: انسان
oʻzbekcha/ўзбекча: Odam
vepsän kel’: Ristit
Tiếng Việt: Người
West-Vlams: Mens
Winaray: Tawo
吴语:
isiXhosa: Abantu
მარგალური: ადამიერი
ייִדיש: מענטש
Yorùbá: Ọmọnìyàn
Vahcuengh: Vunz
中文:
文言:
Bân-lâm-gú: Lâng
粵語:
isiZulu: Umuntu