Хар тамхины дайн

1833 онд “East India Company” нь Их Британид цай нийлүүлэх монополио бүрмөсөн алдсан бөгөөд үүний дараагийн жил нь цайны импорт 40 хувь өсөхийн хэрээр Хятадад хар тамхи экспортлох явдал 1830-1836 онд гуравны нэгээр нэмэгдэн 30 мянган хайрцагт хүрч дөнгөжээ.

Манжийн эзэн хааны сан хөрөнгө хүнд байдалд орлоо. 1830-1840 ОНЫ 10 ЖИЛД ГАДААДЫНХАН ХЯТАДЫН БАРАА ТАВААРТ 7 САЯ МӨНГӨН ДОЛЛАР ТӨЛСӨН БОЛ ХАРИН ХЯТАДУУД 56 САЯ МӨНГӨН ДОЛЛАРААР ХАР ТАМХИ ТАТАН УУГИУЛЖ ОРХИСОН ДҮН ГАРАХ НЬ ТЭР. Худалдааны энэхүү алдагдал нь Хятадын эдийн засгийг хямралд оруулж, улс орны дотоод дахь металл мөнгөний үнийн өсөлтөөс үүдэн тариачдад татвараа барагдуулахад нь улам хүнд хэцүү болж ирснээр нийгэм дэх бухимдал гаарсан байна. 1839 онд хятадууд хар тамхины арилжаа наймааг, түүний хор урхагийг эцэслэхийг хүссэн анхны оролдлогоо хийсэн байдаг. Гуандун мужийн тэнгисийн цэргийн хүчнийг захирагч Линь Цзэсий гэгч Гуанжоугийн орчимд оршин суугч гадаадынхныг бүтэн хагас сарын турш цэрэглэн бүслэн хааж, 3 сая фунт стерлингийн үнэтэй 20 мянган хайрцаг хар тамхийг нь хураан авч орхив оо.

Үүний хариуд 1840 онд Их Британи Хятадын эрэг рүү тэнгисийн цэргийн флотоо илгээснээр хар тамхины анхдугаар дайн /1840-1842 он/ хятадын цэргийг хэд хэдэн удаа бут ниргэх нь тэр. Үр дүнд нь 1842 онд Нанжин хотод энхийн гэрээ байгуулснаар Их Британи нь Гонконг арлыг үүрд мөнх эзэмших эрхтэй болсноор энэ арал нь олон арван жилийн турш Европ, Америкийн хар тамхины наймаачдын гол бааз суурь болон хувирсан түүхтэй. Мөн хятадын Гуанжоу, Самэнь, Фучжоу, Нинбо, Шанхай гэсэн 5 боомт хот гадаадынхны хувьд “нээлттэй хот” болон хувирсан байдаг.Харин 1856-1860 онд үргэлжилсэн хар тамхины хоёрдугаар дайн нь Хятадын хувьд бүүр ч илүү эмгэнэлтэйгээр өндөрлөсөн байна. Франц болон английн цэрэг 1860 оны есдүгээр сарын дундуур Бээжин хотын ойролцоо манж-монголын морин цэргийг бут ниргэснээр эзэн хааны Зуны ордонг эзлэн дээрэмдсэн ажээ. Энэ нь Чин гүрэн гадаадын эзлэн түрэмгийлэгчид хийгээд дотоодын тэмцэн босогчдынхоо эсрэг хоёр фронт дээр байлдаж, Тайпиний бослого эрч хүчээ улам авч байсан цаг үе байв. 1860 онд холбоотнууд Чин гүрэнтэй Бээжинд энхийн гэрээ байгуулснаар Хятад нь дайны төлбөрт 8 сая лянь мөнгө төлөх болж, Хятад дахь хар тамхины наймаагаа хууль ёсны болгосон төдийгүй Хятад орон гадаадын бараа бүтээгдэхүүнд бүрэн нээлттэй зах зээл нь болон хувирчээ.

Other Languages
العربية: حروب الأفيون
asturianu: Guerres del Opiu
čeština: Opiové války
English: Opium Wars
Esperanto: Opia milito
Bahasa Indonesia: Perang Candu
íslenska: Ópíumstríðin
Basa Jawa: Perang Candhu
한국어: 아편 전쟁
latviešu: Opija kari
Bahasa Melayu: Perang Candu
Nederlands: Opiumoorlogen
پنجابی: افیمی جنگاں
português: Guerras do ópio
Scots: Opium Wars
srpskohrvatski / српскохрватски: Opijumski ratovi
Simple English: Opium Wars
slovenčina: Ópiové vojny
Soomaaliga: Dagaalka Opium
Basa Sunda: Perang Candu
svenska: Opiumkrigen
українська: Опіумні війни
Winaray: Mga Gera Opyo
粵語: 鴉片戰爭