Ту-160

  • ТУ-160 онгоц

ТУ-160 онгоц

Ту-160.

Зөвлөлт засгийн үеийн Ту-160 стратегийн бомбогдогч дуунаас хурдан онгоц /A.Туполевын зохион бүтээх товчоо ( НАТО-гийн кодчилол/ нэрээр- Blackjack).  Анхны туршилтын нислэгийг 1981 онд хийсэн бөгөөд уг онгоцыг анхнаасаа пуужин тээгч зориулалтаар төлөвлөн зохион бүтээсэн. 1984 онд үйлдвэрлэлд орж 35 ширхэгийг гаргаад 1992 онд үйлдвэрлэлийг зогсоосон. 2006 онд шинэчилсэн хөдөлгүүртэй зохион бүтээж 2008 оноос ОХУ-ын зэвсэглэлд авсан.

Энэ онгоц нь стратегийн бөмбөгдөгч хүнд онгоц гэхэд цагт 2220 км хурдлах чадвартай. Америкийн адил төрлийн онгоцнуудтай харьцуулахад-B1-B Lancer      (1 448 км/ц) , B-52 (1 000 км/ц). Түүний үйл ажиллагааны радиус нь 7300 километр юм.   2008 онд анх удаа хоёр Ту-160 онгоц оросын Мурманск хотоос Атлантын далайг гатлаж Венесуэлийн эрэг хүртэл /Либертадор нисэх буудал/  буултгүй нийт 13 цаг ниссэн түүхтэй. /11-13 мянган км зайнд буултгүй нисэх чадвартай/  Ту-160 онгоц нь цөмийн болон энгийн бөмбөг тээх чадвартай. Энэ онгоцноос 200 килотонн цөмийн хушуутай Х-55МС пуужингаар 3 мянган км зайнд харвах боломжтой.  Өнөгийн 2015 оны байдлаар 20 орчим ширхэг Ту160 онгоцыг зөвхөн оросын Агаар-Сансарын цэргийн хүч /Воздушно-космические Силы/ ашиглаж байна.  2015 оны 5 дугаар сард оросын Ерөнхийлөгч дахин үйлдвэрлэж эхлэхийг үүрэг болгож ойрын ирээдүйд шинэчилсэн 50 ширхэг онгоц үйлдэврэлэхээр ажиллаж байна. Оросын нисгэгчид энэ онгоцонд “Цагаан хун” гэж нэр өгсөн.

Other Languages
azərbaycanca: Tupolev Tu-160
беларуская: Ту-160
български: Ту-160
bosanski: Tupoljev Tu-160
čeština: Tupolev Tu-160
Чӑвашла: Ту-160
Ελληνικά: Tupolev Tu-160
Esperanto: Tupolev Tu-160
español: Túpolev Tu-160
français: Tupolev Tu-160
hrvatski: Tupoljev Tu-160
magyar: Tu–160
Bahasa Indonesia: Tupolev Tu-160
italiano: Tupolev Tu-160
ქართული: ტუ-160
қазақша: Ту-160
lietuvių: Tupolev Tu-160
Nederlands: Tupolev Tu-160
polski: Tu-160
پنجابی: ٹوپولف ٹو-160
português: Tupolev Tu-160
română: Tupolev Tu-160
русский: Ту-160
srpskohrvatski / српскохрватски: Tupoljev Tu-160
slovenčina: Tupolev Tu-160
slovenščina: Tupoljev Tu-160
српски / srpski: Тупољев Ту-160
Türkçe: Tupolev Tu-160
татарча/tatarça: Ту-160
українська: Ту-160
Tiếng Việt: Tupolev Tu-160