Тоёота

Toyota Motor Corporation
Тоёота Мотор Корпораци
トヨタ自動車株式会社
Logo
Эрх зүйн хэлбэр Кабүшики-гайша
(Хувьцаат Компани)
ISIN JP3633400001
Үүсгэн байгуулагдсан 1937 оны наймдугаар сарын 28
Төв байр Тоёота, Айчи, Япон
Удирдлага Тоёода Акио (Ерөнхийлөгч)
Учиямада Такеши ( Дарга болон Төлөөлөгчдийн зөвлөлийн захирал) [1]
Ажилчид 338.875 (2014) [2]
Эргэлтийн хөрөнгө 28,40 тэрбум JPY (2016) ≈
231,9 тэрбум EUR [3]
Салбар * Автомашины аж үйлдвэр

Бүтээгдэхүүн

  • Автомашин
  • Санхүүгийн үйлчилгээ Загвар:Инфобокс аж ахуйн нэгж/Засвар/Бүтээгдэхүүн
Цахим хуудас www.toyota-global.com

Тоёота Мотор Корпораци (トヨタ自動車株式会社 Toyota Jidōsha Kabushikigaisha , 7203), TYT, буюу Тоёота гэдгээр нь илүү сайн мэдэх ба «TMC» гэж товчилон бичдэг. Үндэстэн дамнасан тус корпорацийн төв захиргааны байгууллага нь Японд байрладаг. 2009 оны байдлаар «Тоёота Мотор Корпораци» нь 71,116 ажилтантайгаар (Тоёота группийн хувьд 320,808) үйл ажиллагаагаа явуулж буй. [4] «TMC» нь дэлхийн автомашин үйлдвэрлэл, худалдааны [5] [6] болон зах зээлд ноёрхогч нэгдэл юм. [7]

1937 онд Тоёода Ки-Ичиро хэмээх хүн өөрийн эцгийн « Тоёота Индастриз» үйлдвэрийн дэргэд автомашины үйлдвэрлэлийн дагнасан компани байгуулсан нь одоогийн «TMC» юм. Дээрх үйлдвэр нь өөрийн салбараараа дамжуулан 1934 онд анхныхаа хөдөлгүүрээ бүтээж байсан бол 1936 онд анхны зорчигч тээврийн хэрэгсэл бүтээж түүнийгээ Toyota AA хэмээн нэрлэж байсан байна. «Тоёота Мотор Корпораци» нь «Тоёота» группийн салбар компани бөгөөд дотроо Скион, Лексус, Дайхацү болон Хино Моторс, [8] зэрэг охин компаниудтай. [9]

Тоёта Мотор Корпорацийн захиргааны байр нь Айчи мужийн Тоёота хот болон Токиод байрладаг. [10] Автомашин үйлдвэрлээд зогсохгүй «Тоёота» нэрийн дор санхүүгийн үйлчилгээг түншлэлийн гэрээ байгуулан үзүүлдэг ба орчин үеийн робот төхөөрөмжүүдийг үйлдвэрлэх хэлтсүүд ч байдаг байна.

Түүх

Японы зохион бүтээгч, үйлдвэрийн эзэн Тоёода Сакичигийн 1926 онд байгуулсан «Тоёода Автоматик Лүүм Вөркс» компанийн (хожмоо « Тоёота Индастриз» нэртэй болсон) дэргэд автомашин үйлдвэрлэх зорилгоор Тоёота салбарыг түүний хүү Тоёода Ки-Ичиро байгуулан үйл ажиллагааг нь 1933 оноос эхлүүлсэн байна. [11] «Тоёота» салбарын бүтээсэн анхны хөдөлгүүр болох A1 дээрээ суурилан зорчигч тээврийн « G1» хэмээх машинаа 1935 онд бүтээж, улмаар 1937 онд Тоёода Ки-Ичиро тухайн салбарынхаа нэр болон статусыг нь өөрчлөн «Тоёота Мотор» компанийг байгуулж байсан түүхтэй.

Японы Тоёота хот дахь Тоёота компанийн төв байр.

Анхлан "Тоёода" (トヨダ) нэрийн доор хэд хэдэн удаа зах зээлд машины эд ангийг нийлүүлж байсан бөгөөд энэ мэдээж компанийг үүсгэн байгуулагчийн ( Тоёода Ки-Ичиро) нэртэй холбоотой бөгөөд 1936 оны есдүгээр сард компани шинэ бэлгэ тэмдэгтэй болохын тулд нийтийн дунд уралдаан зарласан байдаг байна. Уралдаанд ирүүлсэн 27,000 бүтээлээс дугуй дүрсэнд багтаан "Тоёода" гэдгийг япон цагаан толгойн катакана үсгээр гурван үед хуваан зурсан бүтээл шалгарсан ч захирлуудын гэр бүлийн шийдвэрээр "Тоёота" (トヨタ Загвар:Nihongo core/paren) болгож байсан байна. [12] [13] [14]

1936 оны «Toyota Model AA» загварын хөдөлгүүр, «Toyoda» логотой байгаа нь.
Other Languages
Afrikaans: Toyota
العربية: تويوتا
asturianu: Toyota
azərbaycanca: Toyota
تۆرکجه: تویوتا
беларуская: Toyota Motor Corporation
беларуская (тарашкевіца)‎: Toyota
български: Тойота
বাংলা: টয়োটা
bosanski: Toyota
کوردی: تۆیۆتا
čeština: Toyota
kaszëbsczi: Toyota
Cymraeg: Toyota
Deutsch: Toyota
Zazaki: Toyota
Ελληνικά: Toyota
English: Toyota
Esperanto: Toyota
español: Toyota
euskara: Toyota
فارسی: تویوتا
suomi: Toyota
français: Toyota
galego: Toyota
עברית: טויוטה
हिन्दी: टोयोटा
hrvatski: Toyota
Kreyòl ayisyen: Toyota
magyar: Toyota
Հայերեն: Տոյոտա
Bahasa Indonesia: Toyota
íslenska: Toyota
italiano: Toyota
la .lojban.: toiotas
Basa Jawa: Toyota
Qaraqalpaqsha: Toyota
Gĩkũyũ: Toyota
қазақша: Toyota
Kurdî: Toyota
Latina: Toyota
lingála: Toyota
македонски: Тојота
മലയാളം: ടൊയോട്ട
मराठी: टोयोटा
Bahasa Melayu: Toyota
မြန်မာဘာသာ: တိုယိုတာ
Nāhuatl: Toyota
Nederlands: Toyota
norsk: Toyota
ਪੰਜਾਬੀ: ਟੋਇਓਟਾ
polski: Toyota
Piemontèis: Toyota
پنجابی: ٹویوٹا
português: Toyota Motor
română: Toyota
русский: Toyota
саха тыла: Toyota
Scots: Toyota
srpskohrvatski / српскохрватски: Toyota
Simple English: Toyota
slovenčina: Toyota
slovenščina: Toyota
Soomaaliga: Toyota
shqip: Toyota
српски / srpski: Тојота
svenska: Toyota
தமிழ்: டொயோட்டா
Türkçe: Toyota
українська: Toyota
اردو: ٹویوٹا
oʻzbekcha/ўзбекча: Toyota
Tiếng Việt: Toyota
吴语: 丰田汽车
Yorùbá: Toyota
Zeêuws: Toyota
中文: 丰田汽车