Тим Райс-Оксли

Тим Райс-Оксли
Файл:Keane tim rice oxley.jpg
Ерөнхий мэдээлэл
Төрсөн нэр Тимоти Жэймс Райс-Оксли
Төрсөн 1976 оны 6 сарын 2
Англи_ Оксфорд
Хөгжмийн урсгал Альтернатив рок, Британийн рок, Пиано рок, Поп рок
Мэргэжил Хөгжимчин, хөгжмийн зохиолч
Зэмсэг Төгөлдөр хуур, аргил гитар, даралтат хөгжим, арын хоолой, гитар, synthesizer, recorder, harpsichord
Хугацаа 1995-одоо
Хамтардаг хөгжимчид Keane, Гвен Стефани, Кайли Миноуг, Mt.Disolation
Цахим хуудас www.keanemusic.com

Тимоти Жэймс Райс-Оксли ( англ. Timothy James Rice-Oxley, 1976 оны 6 сарын 2-нд төрсөн) бол Английн хөгжимчин бөгөөд Keane хамтлагийн үүсгэн байгуулагч, төгөлдөр хуурч, дуучин юм.

Амьдрал болон карьер

Тэрээр Английн төв хэсэг байдаг Оксфорд хотод Чарльз Патрик болон Маргарет Райс-Оксли нарын гэр бүлд мэндэлжээ. Тонбрижийн дунд сургуульд Ричард Хьюз, Том Чаплин зэрэг найзуудтайгаа сурдаг байсан юм. Райс-Оксли болон Чаплиний ээжүүд нэг нэгнээ таньдаг найзууд байсан учраас хүүхдүүд нь танилцаж дотносоход дөхөм болсон юм. Райс-Окслигийн дүү мөн Том нэртэй бөгөөд Чаплинаас нэг сарын зайтай хорвоод мэндэлсэн юм.

Бага байхдаа төгөлдөр хуурын хичээл заалгадаг байсан боловч үргэлж сонгодог ая тоглохоос залхдаг байсан тухайгаа хожим өгүүлсэн байдаг. Эцэг эх нь хөгжмийн бэлтгэлийг нь зогсоосон нь ч тэрээр өөрийнхөө сонирхлоор хөгжмийн чадвараа үргэлжлүүлэн хөгжүүлж The Beatles-ийн дуунуудыг тоглох дуртай байлаа. Мөн Чаплинд төгөлдөр хуур зааж өгсөн байна.

1994 оноос Райс-Оксли сонгодог урлагийн чиглэлээр Лондоны их сургуулийн коллежид суралцаж эхэлсэн бөгөөд Хьюз тэнд газарзүйгээр сурдаг байлаа.

Удалгүй түүний найз, гитарчин Доминик Скотт хамтлаг байгуулах санал тавьснаар ирээдүйн Keane хамтлагийн эхлэл тавигдсан юм. Дараа нь Хьюзийг бөмбөрчнөөр эгнээндээ нэгтгэлээ.

Тухайн үед Coldplay хамтлагтай хамтран ажиллаж байсан Крис Мартин түүнийг цуг ажиллахыг урьсан боловч Keane болон найзууддаа үнэнч үлдэхээр шийдсэн гэдэг.

Тим 2005 оны 2 сард Жэйн Райс-Окслитэй гэрлэж 2007 оны 9 сарын 22-нд Лилач хэмээх охинтой болсон. Тэр одоогоор Английн Зүүн Сассексийн Льюесs хотод амьдарч байгаа.

Other Languages
čeština: Tim Rice-Oxley
español: Tim Rice-Oxley
français: Tim Rice-Oxley
italiano: Tim Rice-Oxley
Nāhuatl: Tim Rice-Oxley
Nederlands: Tim Rice-Oxley
português: Tim Rice-Oxley
Simple English: Tim Rice-Oxley
Türkçe: Tim Rice-Oxley