Седиментологи

Седиментологи нь орчин үеийн тунадас, түүний хуримтлагдах процессийг судладаг геологийн нэгэн салбар ухаан юм. Орчин үеийн тунадас хуримтлагдах зүй тогтлыг судласнаар эртний тунамал чулуулгийн хуримтлагдасан нөхцөлийг тодорхойлж (Униформизмийн зарчим) болно.

Тунамал чулуулаг нь Дэлхийн гадаргуугийн ихэнхи хэсгийг бүрхэх (бүрдүүлэх) учир, энэ судалгаа нь Дэлхийн хөгжлийн түүхийг сэргээн ойлгоход үлэмж хувь нэмэр оруулна. Седиментолги нь тунамал чулуулгийн үелэл, тэлгээрийн харилцан хамаарлыг судладаг давхрагазүйтэй нягт холбогдоно.

Тунамал чулуулгийн төрлүүд

Үндсэн өгүүлэл: Тунамал чулуулаг

Гарал үүслээр нь тунамал чулуулгийг үндсэн гурван төрөлд хувааж болно. Үүнд: хэмхдэст буюу өгөршлөөр, химоген буюу химийн тундасжилтаар үүссэн, биоген буюу органик гаралтай чулуулаг.

Ач холбогдол

Тунамал чулуулгийг доорхи салбаруудад хүн төрөлхтөн эртнээс нааш хэрэглэж ирсэн байна.

  • Урлаг: гантиг \гантиг нь хэдийгээр шохойн чулууны хувирмал төрөл боловч\
  • Барилга болон Керамик: элс, элсэн чулуу, занар, шавар, шохойн чулуу \цементийн үйлдвэрлэлд\
  • Ашигт малтмал: тунамал чулуулагтай холбоотойгоор хар тугалга-цайр-мөнгө, зэс, алт, вольфрам, үнэт чулуу зэрэгийн ордууд үүснэ.
  • Эрчим хүч: газрын тос, нүүрс, ураны ордууд
  • Газрын доорхи ус: тунамал чулуулаг нь дэлхийн цэвэр усны үлэмж хэмжээний нөөцийг агуулж байдаг.
Other Languages
Afrikaans: Sedimentologie
العربية: علم الرواسب
български: Седиментология
bosanski: Sedimentologija
čeština: Sedimentologie
English: Sedimentology
Esperanto: Sedimentologio
español: Sedimentología
français: Sédimentologie
hrvatski: Sedimentologija
Bahasa Indonesia: Sedimentologi
íslenska: Setlagafræði
italiano: Sedimentologia
日本語: 堆積学
한국어: 퇴적학
lietuvių: Sedimentologija
latviešu: Sedimentoloģija
Bahasa Melayu: Sedimentologi
Nederlands: Sedimentologie
norsk nynorsk: Sedimentologi
português: Sedimentologia
română: Sedimentologie
srpskohrvatski / српскохрватски: Sedimentologija
Simple English: Sedimentology
slovenčina: Sedimentológia
slovenščina: Sedimentologija
српски / srpski: Седиментологија
svenska: Sedimentologi
Türkçe: Sedimantoloji
українська: Седиментологія
Tiếng Việt: Trầm tích học
中文: 沉积学