Порше 911

Порше
Порше 911 Каррера S (Тип 991)

Порше 911 Каррера S (Тип 991)

911
Үйлдвэрлэсэн хугацаа:1963 оноос хойш
Ангилал:Спорт автомашин
Их биеийн хэлбэр:Купье, Кабриолет, Тарга дээвэр
Хөдөлгүүр:Боксер мотор:
2.0-4.0 литр
(81-456 кВт)
Урт:4163-4450 мм
Өргөн:1610-1852 мм
Өндөр:1300-1320 мм
Тэнхлэг хоорондын зай:2211-2350 мм
Хоосон жин:1080-1695 кг
Өмнөх загвар:Порше 356
Дараах загвар:байхгүй

Порше 911 (герм. Porsche 911, мөн "Neunelfer" - ес арван нэг, эсвэл "Elfer" - арван нэг) нь германы автомашин үйлдвэрлэгч Порше компанийн хамгийн алдартай спорт загварын автомашин ба спорт загварын тэрэг гэх нэршилийг үндсэндээ төлөөлдөг автомашины марк юм. Одоогийн үйлдвэрлэж буй загвар нь 991.

Анхны 911 загвар нь 1963 оны есдүгээр сарын 12-нд Майны Франкфуртын автомашины үзэсгэлэн худалдаан дээр Порше 356 загварын залгамж үе болгон Порше 901 гэсэн нэртэйгээр гаргав. Гэтэл Пежо гурван оронтой дундаа тэгтэй тоонуудыг өөрийн марк болгон хамгаалсан байсан учраас 1964 онд Порше 911 гэсэн нэртэйгээр худалдаанд гаргажээ.[1][2]

Энэ тэрэг нь 2+2-суудалтай буюу хоёр суудал дээр нэмэгдэн хоёр ослын (нөөц) суудалтай.[3] Хөдөлгүүрийн хувьд 6 цилиндр бүхий боксер мотортой бөгөөд байрлал нь ардаа юм. Ардаа байрлал бүхий мотор нь түүний сонгодог хийц ба үүнийг Поршегийн эртний хийцүүдээс хөгжүүлж ирсэн ба үүний жишээнд VW-Каефер болон Порше 356 орно. Порше 911 нь голчлон ардаа хөтлөх тэнхлэгтэй (Каррера) хийгдэх ба 1989 оноос хойш нэмж бүх дугуйг хөтлөх тэнхлэгтэй (Каррера 4) хийн санал болгож байна. 1974 оноос хойш гарсан шилдэг загвар нь турбо мотороор тоноглогдсон 911 турбо юм. Үүнээс гадна 1995 оноос хойш Порше 911 GT2 гэх загварын жинг тохируулан чадлыг өсгөсөн турбо 911 хувилбарыг бас гарган цөөн тоотой худалдаанд гаргав.

Их биеийн хэлбэр нь купье, кабриолет болон тарга гэсэн гурван хэлбэртэйгээр үйлдвэрлэгддэг. 1983-аас 1993 он хүртэл мөн 2010 оноос хойш спеедстер гэх нэршил бүхий родстер хувилбартай адил загварыг цөөн тоотойгоор бас үйлдвэрлэв.

Порше 911 болон түүний суурин дээр үйлдвэрлэгдсэн Порше 934 болон 935 загварууд нь спорт загварын автомашины дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон германы авто спортын аварга шалгаруулах тэмцээнүүдэд өнгөрсөн үед нэлээд амжилттай оролцож байлаа. Өнөөдөр 911 уралдааны загварын суурь дээр явагдах Каррера-Кап маркийн цомын тэмцээнд л ерөнхийдөө оролцож байна.

Other Languages
Afrikaans: Porsche 911
العربية: بورش 911
asturianu: Porsche 911
azərbaycanca: Porşe 911
brezhoneg: Porsche 911
català: Porsche 911
čeština: Porsche 911
Deutsch: Porsche 911
Ελληνικά: Porsche 911
English: Porsche 911
Esperanto: Porsche 911
español: Porsche 911
euskara: Porsche 911
فارسی: پورشه ۹۱۱
français: Porsche 911
galego: Porsche 911
עברית: פורשה 911
hrvatski: Porsche 911
magyar: Porsche 911
Bahasa Indonesia: Porsche 911
italiano: Porsche 911
қазақша: Porsche 911
한국어: 포르쉐 911
lietuvių: Porsche 911
Nederlands: Porsche 911
polski: Porsche 911
پنجابی: پورشے 911
português: Porsche 911
русский: Porsche 911
srpskohrvatski / српскохрватски: Porsche 911
Simple English: Porsche 911
slovenčina: Porsche 911
svenska: Porsche 911
Türkçe: Porsche 911
українська: Porsche 911
中文: 保时捷911