Опел Комбо

Опел Комбо
Үйлдвэрлэсэн хугацаа:1986 оноос хойш
Ангилал:Хэрэглээний автомашин
Их биеийн хувилбарууд:Өндөр дээвэртэй комби, хайрцган тэрэг
Өмнөх загвар:байхгүй
Дараах загвар:байхгүй

Опел Комбо нь Опелийн хэрэглээний зориулалттай үйлдвэрлэсэн автомашины марк юм.

Эхний хоёр үеийн загвар нь Кадетт E болон Опел Корса B-ийн хайрцагт тэрэгний хувилбар байв. Харин гурав дахь үеийн загвар нь өндөр дээвэртэй комби загвар бөгөөд түүнийг Опел Корса C-ийн суурь дээр үйлдвэрлэжээ. 2011 оны намраас эхлэн түүний дөрөв дэхь үеийн загварыг зах зээлд гаргасан бөгөөд тус загвар нь ЖМ (Опел) болон Фиат компаниудын хамтран хөгжүүлсэн Гамма платтформ дээр суурилжээ. Үүнтэй ижил загвар болох Фиат Добло II-той хамт туркийн автомашин үйлдвэрлэгч Тофас компани нь гэрээгээр үйлдвэрлэж байна.

Австрали болон Шинэ Зеландад Опел Комбо нь Холден Комбо гэсэн нэртэй, Их Британид Вауксхалл Комбо, Чили улсад Шевролет Комбо нэртэйгээр худалдаалагддаг.

Other Languages
العربية: أوبل كومبو
azərbaycanca: Opel Combo
български: Опел Комбо
čeština: Opel Combo
dansk: Opel Combo
Deutsch: Opel Combo
English: Opel Combo
español: Opel Combo
suomi: Opel Combo
français: Opel Combo
italiano: Opel Combo
latviešu: Opel Combo
Nederlands: Opel Combo
norsk: Opel Combo
polski: Opel Combo
português: Opel Combo
русский: Opel Combo
Simple English: Opel Combo
svenska: Opel Combo
Türkçe: Opel Combo
українська: Opel Combo