Нью-Йоркийн хөрөнгийн бирж

New York Stock Exchange
Хууль эрх зүйн хэлбэрХөрөнгийн бирж
Үүсгэн байгуулагдсан1817 оны 03-р сарын 08 (1817-03-08)
Төв байрНью-Йорк хот, Нью-Йорк Муж Улс, АНУ
Эзэмшигч(ид)NYSE Euronext

Нью-Йоркийн хөрөнгийн бирж (англ. New York Stock Exchange, NYSE) нь дэлхийд хамгийн томд тооцогддог хөрөнгийн бирж.

Нью-Йоркийн хөрөнгийн бирж үүсэн бий болоод хоёр зуу гаруй жил болж байна. Энэ хугацаанд 24 трейдертэй энгийн зах зээлээс 1500 гаруй гишүүнтэй нийгэмлэг болтлоо өргөжин тэлжээ. Өнөөдөр NYSE дээр дэлхийн өнцөг булан бүрийн хоёр мянга гаруй томоохон компанийн хувьцаа худалдагдаж байна. Эдгээр компаниуд мэдээж маш нарийн сонгон шалгаруултыг давсан. NYSE нь үнэ хаялцуулах журмаар ажилладаг зах зээл. Ийм зах зээл дээр худалдан авагчдын бие төлөөлөгчид хувьцааг хамгийн бага үнээр авахын төлөө өрсөлдөнө. Харин худалдагчдын бие төлөөлөгчид нь үнэт цаасаа аль болох өндөр үнээр зарахын төлөө тэмцдэг. Худалдааны танхимд үнэ дуудан бие биерүүгээ хашгичин байгаа хүмүүсийг та киноноос харж байсан байх. Энэ хашгичаан нүргээн дундаас л нэг нь өөрт тохирсон үнэтэй хувьцааг худалдан авч нөгөө нь ашигтай үнээр үнэт цаасаа зардаг. Энэ харилцан үйлчилгээний дүнд тухайн үнэт цаасны тэр өдрийн, тэр сарын ханш тогтдог.

Other Languages
azərbaycanca: Nyu-York Fond Birjası
беларуская (тарашкевіца)‎: Нью-Ёрская фондавая біржа
Esperanto: Novjorka Borso
客家語/Hak-kâ-ngî: New York Chṳn-khèn Kâu-yi-só
Bahasa Indonesia: Bursa Efek New York
Bahasa Melayu: Bursa Saham New York
norsk nynorsk: New York-børsen
саха тыла: NYSE
srpskohrvatski / српскохрватски: Njujorška burza
Simple English: New York Stock Exchange
slovenščina: Newyorška borza
српски / srpski: Њујоршка берза
татарча/tatarça: Nyu-York fond birjası