Нарны зай

Нарны зай.
Нарны зайгаар цахилгаан төхөөрөмж ажиллах үндсэн бүтэц. 1. Нарны гэрлийг нарны зайн хавтан хурааж эрчим хүчийг голын цэнэг хянагчид (charge controller) дамжуулна. 2.Цэнэг хянагч зайнаас ирсэн цахилгаанг эхэлж зай хураагуурт дамжуулна. 3. Зай хураагуур бүтэн цэнэглэгдэх хүртлээ цахилгаанг нарны зайнаас авна. 4. Компьютер зэрэг цахилгаан хэрэглэгч ажиллаж эхлэхэд цэнэг хянагч цахилгааныг заасан вольтын хэмжээний дагуу зай хураагуураас хэрэглэгч компьютерт дамжуулж хангана.

Нарны зай нь гэрлийн туяаны эрчим хүчийг фотовольтын нөлөөллөөр буюу физикийн ба химийн нөлөөллөөр шууд цахилгаан эрчим хүч болгодог төхөөрөмж бүтээц болно. Цахилгаан-фото бүтээц нь гэрэл тусгахад гүйдэл, эсэргүүцэл, вольт нь өөрчилөгддөг төхөөрөмж юм. Нарны зайг олноор хавтанд байрлуулж нарны зайн хавтанг бүтээдэг.

Нарны зай нь эх үүсвэрээс хамааралгүйгээр ихэнх төрлийн гэрлээс цахилгаанг үүсгэж чаддаг. Нарны зайг мөн бусад төрлийн гэрлийг мэдрэгч төхөөрөмж бүтээхэд ашигладаг.

  • Хэрэглээ

Хэрэглээ

Нарны зайг орчин үед бүх төрлийн цахилгаан үйлдвэрлэлд гэр ахуйд ба аж ахуйн хэрэглээнд өргөн нэвтрүүлж байгаа бөгөөд Англи, Герман зэрэг баруун европын зарим улсуудад нарны ба салхин эрчим хүчний үйлдвэрлэл нь уламжилалт нүүрсний ба цөмийн эрчим хүчний үйлдвэрллээ даваад байна.

Анхны бодитой ажиллагаатай нарны зайг 1954 оны 4 сарын 25-нд АНУ-ын Бэлл Лаборатори судалгааны байгууллага бүтээжээ. 1958 оны АНУ-ын хөөргөсөн Вангард хиймэл дагуулд нарны зайг их биед нь байрлуулж урамжилалт зайг нь нарны эх үүсвэрээр давхар тэжээгч технологийг хамгийг анх нэвтрүүлжээ. 1959 оноос Эксплорер 6 хиймэл дагуулд том далавч маягаар нарны зайг байрлуулснаар шинжлэх ухаан технологийн хэрэглээнд бодитой нэвтэрч эхлэв.

Other Languages
Alemannisch: Solarzelle
العربية: خلية شمسية
azərbaycanca: Günəş batareyası
беларуская (тарашкевіца)‎: Фотаэлемэнт
বাংলা: সৌর কোষ
dansk: Solcelle
Deutsch: Solarzelle
English: Solar cell
Esperanto: Sunĉelo
Gaeilge: Grianchill
हिन्दी: सौर सेल
hrvatski: Solarna ćelija
Kreyòl ayisyen: Selil fotovoltayik
magyar: Napelem
Bahasa Indonesia: Sel surya
íslenska: Sólarsella
italiano: Cella solare
日本語: 太陽電池
қазақша: Фотоэлемент
한국어: 태양 전지
Кыргызча: Күн батареясы
lietuvių: Saulės baterija
latviešu: Saules baterija
मैथिली: सौर्य सेल
македонски: Сончева ќелија
Bahasa Melayu: Sel fotovolta
မြန်မာဘာသာ: ဆိုလာဆဲလ်
Nederlands: Zonnecel
norsk nynorsk: Solselle
norsk: Solcelle
ਪੰਜਾਬੀ: ਸੂਰਜੀ ਸੈੱਲ
پنجابی: سورجی سیل
português: Célula solar
română: Celulă solară
русский: Фотоэлемент
Scots: Solar cell
srpskohrvatski / српскохрватски: Solarna ćelija
Simple English: Solar cell
slovenščina: Sončna celica
српски / srpski: Solarna ćelija
svenska: Solcell
తెలుగు: సౌర ఘటం
Tagalog: Solar cell
Türkçe: Güneş pili
Tiếng Việt: Pin mặt trời