Монгол улсын Шинжлэх ухааны Академи

XIII зуунд Их хаан Хувилай “Бичгийн мэргэдийн хүрээлэн” буй болгосон нь Монголчууд эрдэм номыг эрхэмлэн дээдэлж ирсэний илэрхийлэл билээ.

Ардын засгийн газрын 1921 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн тогтоолоор “Судар бичгийн хүрээлэн” байгуулагдснаар Монгол улсад шинэ үеийн шинжлэх ухааны төв байгуулага бий болсон түүхтэй бөгөөд хожим нь Шинжлэх ухааны хүрээлэн, Шинжлэх ухаан, дээд боловсролын хүрээлэн болон өргөжин тэлсээр 1961 онд Шинжлэх ухааны Академи болон зохион байгуулагдсан юм.

Монгол улсын Их Хурлаас 1996 онд баталсан “Монгол улсын Шинжлэх ухааны Академийн эрх зүйн байдлын тухай” хуулиар ШУА нь тус улсад шинжлэх ухаан, тэргүүний технологийг хөгжүүлэх зорилго бүхий шинжлэх ухааны төв байгуулага болохыг хуульчлан заасан юм.

Өнөөдрийн байдлаар ШУА-ийн шууд харьяалалд 10 эрдэм шинжилгээний хүрээлэн, 2 салбарын төрөлжсөн академи үйл ажиллагаа явуулж байна.

Их чуулган:

Академийн удирдах дээд байгууллага нь академийн бүх гишүүдийн чуулган юм. Их чуулган нь жилд хоёроос доошгүй удаа хуралдаж

Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх бодлогын хэрэгжилт, эрдэм шинжилгээ судалгааны ажлын үр дүнг хэлэлцэж судалгааны тодорхой чиглэлийг хөгжүүлэхэд Засгийн газарт дэмжлэг үзүүлэхМонгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, зөвлөмж гаргаж Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газарт өргөн барихШУА-ийн эрдэм шинжилгээ үйл ажиллагааны тайланг хэлэлцэхАкадемийн ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, тэргүүлэгчид болон эрдэмтэн нарийн бичгийн даргыг 4 жилийн хугацаагаар сонгох болон хуулиар заагдсан бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж байдаг.


Тэргүүлэгчид:

Их чуулганы чөлөөт цагт ШУА-ийн өдөр тутмын үйл ажиллагааг Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчид, эрдэмтэн нарийн бичгийн дарга, Тэргүүлэгчид гишүүдээс бүрдсэн Академийн Тэргүүлэгчид удирддаг бөгөөд Академийн Тэргүүлэгчид ажлын албаараа дамжуулан (Тэргүүлэгчдийн газар) үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг.


ЕрөнхийлөгчАкадемич, профессор Д.Рэгдэл

Тэргүүн дэд ерөнхийлөгч


Дэд ерөнхийлөгчАкадемич, профессор Т.Дорж

Ерөнхий эрдэмтэн нарийн бичгийн даргаАкадемич, профессор Т.Галбаатар


Бага чуулган:

Шинжлэх ухаан, технологийн бодлогыг хэрэгжүүлэх, тэргүүлэх чиглэл, цөм технологийн судалгааны ажилд эрдэм шинжилгээний байгууллагуудын нэгдмэл хамтын ажиллагааг хангах, эрдэмтдийг өргөнөөр оролцуулах, Шинжлэх ухаан, бизнесийн байгууллага хоорондын түншлэл, хамтын ажиллагааг идэвхижүүлэх, эрдэм шинжилгээний бүтээл, дэвшилтэт технологийг хувийн хэвшлийнхэнд сурталчлан таниулах, судалгааны үр дүнг үйлдвэрлэл, хэрэглээнд нэвтрүүлэн хэрэгжүүлэх, үр өгөөжийг нь дээшлүүлэх зорилгоор Шинжлэх ухааны Академид Салбарын 5 бага чуулган, 2 салбарын төрөлжсөн академи үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр нь:

Нийгмийн ухаанФизик-математик-химиГеологи-газарзүйТехник-технологиБиологийн салбарын бага чуулганАнагаах ухааны академиХөдөө аж ахуйн академи юм.

Бага чуулганууд болон салбар академи нь салбарын судалгаа шинжилгээний ажлын төлөвлөлт, гүйцэтгэлд хяналт тавих, салбарын шинжлэх ухааны зохион байгуулалтыг боловсронгуй болгох, эрдэм шинжилгээ-судалгааны ажлын үр дүнг дээшлүүлэх, шинжлэх ухаан-бизнесийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, улс орны хөгжлийн байдалд шинжлэх ухааны үүднээс дүгнэлт гаргаж, үндэслэл боловсруулах чиглэлээр үндсэн үйл ажиллагаагаа явуулдаг.

Гадаад хамтын ажиллагаа:

ШУА-ын гадаад хамтын ажиллагаа бүс нутгийн түвшинд төдийгүй олон улсын хэмжээнд өргөжин тэлсээр ирсэн. ШУА нь уламжлалт харилцаа бүхий орнуудтай байгуулсан гэрээ хэлэлцээр, хамтын ажиллагааны протокол, төлөвлөгөөг хэрэгжүүлэх, шинээр зарим орны ШУА, эрдэм шинжилгээний байгууллагатай харилцаа холбоо тогтоох, олон улсын чанартай арга хэмжээнд оролцох, хамтарсан төсөл хэрэгжүүлэх, хамтарсан экспедиц ажилллуулах, эрдэмтэд солилцох зэрэг чиглэлээр идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг.

ШУА нь Олон улсын шинжлэх ухааны зөвлөлийн жинхэнэ гишүүн бөгөөд дэлхийн 25 орны эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран ажиллаж, тэдгээртэй байгуулсан гэрээ хэлэлцээрийн дагуу эрдэмтэн солилцооны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлдэг.

2010 оноос Шинжлэх ухааны Академи нь Азийн шинжлэх ухааны зөвлөлийг тэргүүлэх болж, Азийн Шинжлэх ухааны Академиудын холбооны удирдах зөвлөлд сонгогдон ажиллах боллоо.

Эрдэм шинжилгээ судалгааны ажлын үр дүнг дээшлүүлэх, тэргүүлэх чиглэл, цөм технологийн чиглэлээр хамтарсан судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх, бүс нутгийн хэмжээнд эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр олон улсын хурал, зөвлөгөөнийг тогтмол зохион байгуулж байна.

Шинжлэх ухааны Академийн бүтэц, зохион байгуулалт


Шинжлэх ухааны АкадемиА.Амарын гудамж - 1Улаанбаатар 14200, Монгол улсШуудангийн салбар 20А, Хайрцаг - 34Утас: (+976-11)-262247Факс: (+976-11)-262247Цахим шуудан: [email protected]@mas.ac.mnЦахим хууудас: Mongolian Academy of Sciences

Other Languages