Ливан

Бүгд Найрамдах Ливан Улс
الجمهورية اللبنانية ( араб)
альжумхурия альлюбнания
тусгаар тогтносон орон, бүрэн эрхт улс
Төрийн далбаа Төрийн сүлд
Төрийн дууллын нэр:
كلّنا للوطن → куллуна лиль-ватан
«Бид бүгд эх орныхоо төлөө»

Дэлхийн тал бөмбөрцөгт Ливаны байршил
Дэлхийн тал бөмбөрцөгт Ливаны байршил
Нийслэл Бейрут (1.9 сая)
Том хот Триполи (0.7 сая)
Албан хэл араб хэл1
Албан үсэг араб үсэг
Ард түмэн 
(2012 он)
Ливаны ард түмэн:
95% – араб угсаатан
4% – армен үндэстэн
 -  Нутгийн олон Ливаныхан
Төр засаг төрийн нэгдмэл байгууламж,
парламентийн эрх голлосон
бүгд найрамдах засагтай
 -  Ерөнхийлөгч Мишель Аун (2016)
 -  Ерөнхий сайд Таммам Салам (2014)
 -  Улсын хурал «Төлөөлөгчдийн хурал» (ТХ)
 -  ТХ-ийн дарга Набих Берри (1992)
Түүхэн явдал
 -  1943- 11-22 Францын эрхнээс гарсан 
Нутаг дэвсгэр
 -  Бүх талбай 10,452 км2 ( 161)
 -  Гадаргын ус (%) 1.6
Хүн ам
 -  Тооцоо (2008) 4,224,000 [1] ( 126)
 -  Нягт сийрэг 404 хүн/км2 
ДНБ (ХАЧТ) 2011 оны тооцоо
 -  Нийт дүн $61.444 тэрбум [2] ( 83)
 -  Нэг хүнд $15,522 [2] ( 57)
ДНБ (Нэрлэсэн) 2011 оны тооцоо
 -  Нийт дүн $39.039 тэрбум [2] ( 80)
 -  Нэг хүнд $9,862 [2] ( 63)
ХХИ (2014) 0.769 [3] (сайн) ( 67)
Мөнгөний нэгж Ливаны фунт (LBP)
Цагийн бүс ГЦ+2, зун ГЦ+3
Домэйн нэр .lb
Томъёолбор +961 / LB, LBN / БНЛивУ
1Ливан улсын үндсэн хуулийн 11-р зүйлд улсын албан ёсны хэл нь араб хэл байх болно гэжээ. Мөн хуулинд франц хэлийг ямар тохиолдолд хэрэглэхийг зааж өгсөн байдаг.

Лива́н, албан ёсоор Бүгд Найрамдах Ливан Улс (БНЛивУ) — Өрнө Азид оршдог бүрэн эрхт улс юм.

Ливан өрнөд талаараа Газрын дундад тэнгист тулж, бусад талаараа Сири, Израильтай хиллэдэг.

10 мянган км² газар, 6 сая хүн амтай. Нийслэл нь Бейрут. Албан хэрэгт араб хэлээр ойлголцоно.

Ливан нуруу, Бекаа хөндийг багтаасан Ливан оронд өдгөө лал (60%), христ (40%) шашин шүтлэгтэй араб угсаатан (95%), армен (4%), друз яс үндэстэн амьдардаг. Сири, Палестины дайнаас дүрвэгсэд олон бий.

Левант газрын нэгэн хэсэг, соёлын бэлчир Ливан эрт үед Финик, Ром зэрэг христ, дундад зуунд Рашидун, Аббас зэрэг лал шашинт улс, 16-р зуунаас хойш туркийн Османы эзэнт улсын харьяа нутаг байв.

Дэлхийн нэгдүгээр дайны дараа Францын эрхэнд орж 1943 онд тусгаар тогтнож, 1945 онд НҮБ-д элссэн. 1975-1990 онд иргэний дайн болж 150-200 мянган хүн амь үрэгджээ.

Ливан бол шашин-төрийг холбож зохицуулсан парламентийн бүгд найрамдах засагтай, нэгдмэл улс. Ойр тойронтой харьцуулвал газар нутаг бага, дэд бүтэц, нийгэм, эдийн засаг, хүний хөгжлийн үзүүлэлт сайн түвшинд байна.

Хадмал толь
Монгол‎‎ бичиг Ливанкирил
Араб үсэг لبنان‎‎‎араб - Lübnan
Любнань, Любнан
Өрнийн латин Lebanonангли
Libanфранц
Кирил үсэг Ливанорос, татар
Лалын латин Lübnanазербайжан, турк
Ханз үсэг 黎巴嫩хятадЛибанэнь
Кирил монгол бичигт тийн ялгалаар:
Ливан, Ливаны, Ливанд, Ливаныг, Ливанаас, Ливанаар, Ливантай, Ливан руу гэж хувилна.

Газар зүй

Ливан 10,452 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай, дэлхийн 161-р том орон юм.

Физик газрын зураг
Дээрээс харвал
Кадиша хавцал

Байрлал

Хойд өргөргийн 33° — 35°, зүүн уртрагийн 35° — 37° дотор Арабын хавтангийн умар өрнөд захад Өрнө Ази, Өрнө өмнөд Азид хамааран байна. Өрнөд талаараа Газрын дундад тэнгист (225 км эрэг) тулж, дорнод талаараа Сири (375 км), өмнөд талаараа Израиль (79 км) улстай хиллэдэг. 225 км урт, дунджаар 65 км өргөн тэгш өнцөгтөрхүү хэлбэртэй.

Газрын тогтоц

Ливан тэнгисийн эрэг, Ливан нуруу, Бекаа хөндий, Антиливан нуруунаас бүрдэнэ. Хамгийн өндөр уул нь Ливан нурууны Курнат Ас-Сауда (3088 м) юм. Бекаа хөндий 180 км урт, 10-26 км өргөн, эртнээс газар тариалан хөгжсөн үржил шимт хөрстэй. Антиливан нурууны оргил өндөр нь Хермон уул (2814 м) юм. Ливан тэнгист цутгадаг богинохон 16 гол горхитой.

Уур амьсгал

Ливан газрын дундад тэнгисийн уур амьсгалтай. Урт, дулаан, хуурай зун, урт, сэрүүн, бороо цастай өвөл солигдоно. Намар, хавар богино.

Ургамал

Ливан улсын бэлгэ тэмдэг болсон хуш мод нутгийн 13.4% бүрхэж байна. Төрөөс ойн санг 20% хүргэх зорилт тавьсны хүрээнд хуш, нарс, царс, бүйлс, гацуур, арц тариалж байгаа.

Other Languages
Acèh: Lubnan
адыгабзэ: Ливан
Afrikaans: Libanon
Alemannisch: Libanon
አማርኛ: ሊባኖስ
aragonés: Liban
Ænglisc: Libanus
العربية: لبنان
ܐܪܡܝܐ: ܠܒܢܢ
مصرى: لبنان
অসমীয়া: লেবানন
asturianu: El Líbanu
azərbaycanca: Livan
تۆرکجه: لوبنان
башҡортса: Ливан
Boarisch: Libanon
žemaitėška: Lėbans
Bikol Central: Lebanon
беларуская: Ліван
беларуская (тарашкевіца)‎: Лібан
български: Ливан
भोजपुरी: लेबनान
bamanankan: Lubenan
বাংলা: লেবানন
བོད་ཡིག: ལེ་པ་ནོན།
বিষ্ণুপ্রিয়া মণিপুরী: লেবানন
brezhoneg: Liban
bosanski: Liban
ᨅᨔ ᨕᨘᨁᨗ: Lebanon
буряад: Ливан
català: Líban
Chavacano de Zamboanga: Líbano
Mìng-dĕ̤ng-ngṳ̄: Lé-bă-nâung
нохчийн: Ливан
Cebuano: Libano
کوردی: لوبنان
qırımtatarca: Lübnan
čeština: Libanon
kaszëbsczi: Liban
Чӑвашла: Ливан
Cymraeg: Libanus
dansk: Libanon
Deutsch: Libanon
Zazaki: Lubnan
dolnoserbski: Libanon
डोटेली: लेवनान
ދިވެހިބަސް: ލުބުނާން
Ελληνικά: Λίβανος
English: Lebanon
Esperanto: Libano
español: Líbano
eesti: Liibanon
euskara: Libano
estremeñu: Líbanu
فارسی: لبنان
suomi: Libanon
Võro: Liibanon
føroyskt: Libanon
français: Liban
arpetan: Liban
Nordfriisk: Liibanon
Frysk: Libanon
Gaeilge: An Liobáin
Gagauz: Livan
Gàidhlig: Leabanon
galego: Líbano
Avañe'ẽ: Lívano
गोंयची कोंकणी / Gõychi Konknni: लेबनॉन
ગુજરાતી: લેબેનાન
Gaelg: Yn Livaan
Hausa: Lebanon
客家語/Hak-kâ-ngî: Lì-pâ-nun
Hawaiʻi: Lepanona
עברית: לבנון
हिन्दी: लेबनान
Fiji Hindi: Lebanon
hrvatski: Libanon
hornjoserbsce: Libanon
Kreyòl ayisyen: Liban
magyar: Libanon
Հայերեն: Լիբանան
interlingua: Libano
Bahasa Indonesia: Lebanon
Interlingue: Libano
Igbo: Lebanon
Ilokano: Lebanon
Ido: Libano
íslenska: Líbanon
italiano: Libano
日本語: レバノン
Patois: Lebanan
la .lojban.: lu'orgu'e
Basa Jawa: Libanon
ქართული: ლიბანი
Qaraqalpaqsha: Livan
Taqbaylit: Lubnan
Адыгэбзэ: Ливан
Kabɩyɛ: Liibaŋ
Kongo: Lebanon
Gĩkũyũ: Lebanon
қазақша: Ливан
kalaallisut: Lebanon
ភាសាខ្មែរ: លីបង់
한국어: 레바논
Kurdî: Libnan
коми: Ливан
kernowek: Lebnon
Кыргызча: Ливан
Latina: Libanus
Ladino: Levanon
Lëtzebuergesch: Libanon
лезги: Ливан
Limburgs: Libanon
Ligure: Libano
lumbaart: Liban
lingála: Liban
لۊری شومالی: لوبنان
lietuvių: Libanas
latviešu: Libāna
мокшень: Ливан
Malagasy: Libana
олык марий: Ливан
македонски: Либан
മലയാളം: ലെബനാൻ
मराठी: लेबेनॉन
Bahasa Melayu: Lubnan
Malti: Libanu
မြန်မာဘာသာ: လက်ဘနွန်နိုင်ငံ
مازِرونی: لبنان
Dorerin Naoero: Ribanon
Nāhuatl: Libano
Napulitano: Libbano
Plattdüütsch: Libanon
नेपाली: लेबनान
नेपाल भाषा: लेबानन
Nederlands: Libanon
norsk nynorsk: Libanon
norsk: Libanon
Novial: Liban
occitan: Liban
Livvinkarjala: Livanu
Oromoo: Libaanon
ଓଡ଼ିଆ: ଲେବାନନ
Ирон: Ливан
ਪੰਜਾਬੀ: ਲਿਬਨਾਨ
Kapampangan: Libano
Papiamentu: Líbano
Picard: Liban
पालि: लेबनान
Norfuk / Pitkern: Lebanon
polski: Liban
Piemontèis: Lìban
پنجابی: لبنان
Ποντιακά: Λίβανος
پښتو: ليبنان
português: Líbano
Runa Simi: Libanu
română: Liban
русский: Ливан
Kinyarwanda: Libani
संस्कृतम्: लेबनान
саха тыла: Либан
sicilianu: Lìbbanu
Scots: Lebanon
davvisámegiella: Libanon
srpskohrvatski / српскохрватски: Libanon
Simple English: Lebanon
slovenčina: Libanon
slovenščina: Libanon
chiShona: Lebanon
Soomaaliga: Lubnaan
shqip: Libani
српски / srpski: Либан
SiSwati: ILibhanoni
Basa Sunda: Libanon
svenska: Libanon
Kiswahili: Lebanoni
ślůnski: Liban
தமிழ்: லெபனான்
తెలుగు: లెబనాన్
tetun: Líbanu
тоҷикӣ: Лубнон
Türkmençe: Liwan
Tagalog: Lebanon
Tok Pisin: Lebanon
Türkçe: Lübnan
татарча/tatarça: Ливан
chiTumbuka: Lebanon
удмурт: Ливан
ئۇيغۇرچە / Uyghurche: لىۋان
українська: Ліван
اردو: لبنان
oʻzbekcha/ўзбекча: Livan
vèneto: Libano
vepsän kel’: Livan
Tiếng Việt: Liban
West-Vlams: Libanon
Volapük: Libanän
Winaray: Libano
Wolof: Libaa
吴语: 黎巴嫩
მარგალური: ლიბანი
ייִדיש: לבנון
Zeêuws: Libanon
中文: 黎巴嫩
文言: 黎巴嫩
Bân-lâm-gú: Lī-pa-lùn
粵語: 黎巴嫩