Кэндо

Kendo.JPG

Кэндо ( япон. 剣道, けんどう, Кэндоо) нь япон хэлээр "илдийн зам" хэмээх утгатай үг бөгөөд Японы уламжлалт илдийн урлаг кэнжүцүд тулгуурлан хөгжсөн орчин үеийн, илдээр тулалдах тулааны урлаг юм [1].

Кэндо нь Кэн буюу илд, До буюу зам, хөгжил гэсэн утга илэрхийлдэг бөгөөд Японы Улсын үндэсний тулааны урлаг юм.

Кэндогийн урлаг нь каратэ, жүдо, айкидогийн нэгэн адил тулалдах урлаг бөгөөд илдээр тулалддагаараа онцлог. Эртний Япон улсад овог хоорондын дайн тулаан ихээр болдог байсан бөгөөд илдээр тулалдах арга барил гол үүргийг гүйцэтгэж байжээ. Илд нь самурай нарын гол зэвсэг байсан хэдий ч энгийн үед дасгал сургуулилалт хийхэд санамсаргүй осол аюул ихтэй байсан тул 18-р зуунаас эхлэн мод болон хулсаар орлуулан бэлтгэл хийх болсон нь кэндогийн урлаг үүсэх эхлэл болсон байна. Кэндо нь тулааны урлаг (Бүдо), Самурайн замнал (Бүшидо) бөгөөд сэлэм ашиглан дайснаа ялан дийлэх арга ухаанаас үүдэлтэй боловч түүхийн урт хугацааны явцад хөгжин өнөөгийн төлөвшлөө олжээ.

18-р зууны сүүл үед Японд Самурай нарыг биедээ илд авч явахыг хориглосонтой холбогдуулан Кэндогийн урлаг хүчтэй хөгжих болжээ. Кэндогийн урлаг нь хувь хүний ёс суртахуун, эрдэм мэдлэг, итгэл үнэмшлийг агуулсан амар амгалан нийгмийн цогц урлаг болон хөгжиж байна.

Гадны холбоос

 Commons: Кэндо – Викимедиа дуу дүрсний сан
Other Languages
العربية: كندو
asturianu: Kendo
azərbaycanca: Kendo
беларуская: Кэндо
беларуская (тарашкевіца)‎: Кэндо
български: Кендо
català: Kendo
čeština: Kendó
dansk: Kendo
Deutsch: Kendō
Ελληνικά: Κέντο
English: Kendo
Esperanto: Kendo
español: Kendō
eesti: Kendō
euskara: Kendo
فارسی: کن‌دو
suomi: Kendō
français: Kendō
galego: Kendo
עברית: קנדו
hrvatski: Kendo
magyar: Kendó
Bahasa Indonesia: Kendo
íslenska: Kendo
italiano: Kendō
日本語: 剣道
한국어: 검도
Кыргызча: Кендо
Latina: Kendo
lietuvių: Kendo
മലയാളം: കെൻഡോ
Bahasa Melayu: Kendo
Nederlands: Kendo
norsk nynorsk: Kendo
norsk: Kendo
ਪੰਜਾਬੀ: ਕੇਂਦੋ
polski: Kendo
português: Kendo
română: Kendō
русский: Кэндо
Scots: Kendo
srpskohrvatski / српскохрватски: Kendo
Simple English: Kendo
slovenščina: Kendo
српски / srpski: Кендо
svenska: Kendo
Türkçe: Kendo
українська: Кендо
Tiếng Việt: Kendo
中文: 劍道