Коби Брайант

Коби Брайнт
Хамгаалан тоглогч
Хувийн мэдээлэл
Төрсөн огноо1978 оны 8 сарын 23
Төрсөн газарФиладельфи, Пеннсилвани
Иргэний харъяалалАмерикийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америк
Ахлах сургуульДоод Мерион Ахлах сургууль,
Доод Мерион, Пеннсилвани
Биеийн өндөр1 м 98 см
Биеийн жин96 кг
Замналын мэдээлэл
НБА-гийн Драфт1996 / Тойрог: 1 / №: 13
Сонгосон Шарлотт Хорнетс
Мэргэжлийн замнал1996–2016
ЛигНБА
Замналын түүх
1996-2016Лос Анжелес Лэйкерс
Замналын оргил амжилт, шагналууд
  • 5у НБА-гийн аварга (2000, 2001, 2002, 2009, 2010)
  • 2у НБА-гийн финалын Үнэ цэнтэй тоглогч (МВП) (2009–2010)
  • НБА-гийн улиралын Үнэ цэнтэй тоглогч (МВП) (2008)
  • 18у НБА-гийн Бүх Оддын тоглолт (1998, 2000–2016)
  • 2у НБА-гийн онооны аварга (20062007)
  • 11у Бүх НБА-гийн нэгдүгээр баг (20022004, 20062013)
  • 2у Бүх НБА-гийн хоёрдугаар баг (20002001)
  • 2у Бүх НБА-гийн гуравдугаар баг (1999, 2005)
  • 9у Бүх НБА-гийн шилдэг хамгаалалтын нэгдүгээр баг (2000, 20032004, 20062011)
  • 3у Бүх НБА-гийн шилдэг хамгаалалтын хоёрдугаар баг (20012002), 2012)
  • НБА-гийн шилдэг шинэ тоглогчын хоёрдугаар баг (1997)
  • 4у НБА-гийн Бүх ододын тоглолтын МВП (2002, 2007, 2009, 2011)
  • НБА-гийн Слам Данкийн аварга (1997)
  • Нэйсмитийн нэрэмжит оны шилдэг өсвөрийн тоглогч (1996)
  • 1у Оскарын шагнал (Шилдэг богино хэмжээний анимейшн) (2018)
Албан ёсны танилцуулга

Коби Бийн Брайант[1] (англ. Kobe Bean Bryant; 1978 оны наймдугаар сарын 23-нд төрсөн) нь Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Лос Анжелес Лэйкерс багт тоглодог байсан, Америкийн сагсан бөмбөгийн од юм. Брайант Филаделфиа Севентисиксерс багийн тоглогч асан, Лос Анжелес Спаркс багийн ахлах дасгалжуулагч асан Жөү Брайантын ганц хүү юм. Түүний эцэг эх нэгэн рестораны цэснээс харсан нэр болох Японы Кобэ хотын алдартай үхрийн махны нэрээр хүүгээ нэрлэжээ.[2]

Брайант 1996 онд НБА-гийн түүхэнд анх удаа ахлах сургуулиас драфтлагдсан хамгаалагч болсноороо улс даяар нэртэй болжээ. Брайант, Шакил О'Нил нар Лэйкерс багийг 2000-2002 онд гурван удаа НБА-гийн аварга болгосон. 2003-2004 оны улирлын дараа О'Нил явж, Брайант Лэйкерсийн гол тоглогч болсон бөгөөд 2005-2006, 2006-2007 оны улирлуудад НБА-д оноогоор тэргүүлжээ. 2006 онд Брайант Торонто Рэпторсын эсрэг 81 оноо (хувийн дээд амжилт) авсан нь НБА-гийн түүхэнд хоёрт орох агуу амжилт болсон.[3] Тэрбээр 2007-2008 оны улиралд Өрнөд Бүсэд нэгээр багаа плэйоффт шалгаруулсан тул улирлын Хамгийн үнэ цэнтэй тоглогчийн шагналыг хүртжээ.[4]

2003 онд Брайант Колорадо муж улсын Эдвардс хотын нэгэн зочид буудалд бэлгийн халдлага хийсэн хэмээн тус буудлын нэг ажилтан буруутгаснаар хэвлэл мэдээллийн анхаарлын төвд орж байсан. Брайант энэхүү ажилтантай учир ургуулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн боловч бэлгийн халдлага хийгээгүй хэмээн мэдэгджээ. Брайантыг буруутгагч этгээд гэрчийн мэдүүлэг өгөхөөс дургүйцсэн тул 2004 оны есдүгээр сард прокурорууд хэргийг хэрэгсэхгүй болгожээ.[5] Брайантыг буруутгагч этгээд Брайантын эсрэг иргэний нэхэмжлэл гаргаж, улмаар хэрэг шүүхээс гадуур шийдэгдсэн.

Other Languages
العربية: كوبي براينت
asturianu: Kobe Bryant
azərbaycanca: Kobi Brayant
беларуская: Кобі Браянт
български: Коби Брайънт
bosanski: Kobe Bryant
català: Kobe Bryant
Mìng-dĕ̤ng-ngṳ̄: Kobe Bryant
čeština: Kobe Bryant
Deutsch: Kobe Bryant
Ελληνικά: Κόμπι Μπράιαντ
English: Kobe Bryant
español: Kobe Bryant
euskara: Kobe Bryant
français: Kobe Bryant
galego: Kobe Bryant
客家語/Hak-kâ-ngî: Kobe Bryant
hrvatski: Kobe Bryant
Kreyòl ayisyen: Kobe Bryant
magyar: Kobe Bryant
հայերեն: Կոբի Բրայանտ
Bahasa Indonesia: Kobe Bryant
íslenska: Kobe Bryant
italiano: Kobe Bryant
Basa Jawa: Kobe Bryant
lietuvių: Kobe Bryant
latviešu: Kobe Braiants
Malagasy: Kobe Bryant
македонски: Коби Брајант
Nederlands: Kobe Bryant
norsk nynorsk: Kobe Bryant
polski: Kobe Bryant
português: Kobe Bryant
Runa Simi: Kobe Bryant
română: Kobe Bryant
русский: Брайант, Коби
srpskohrvatski / српскохрватски: Kobe Bryant
Simple English: Kobe Bryant
slovenčina: Kobe Bryant
slovenščina: Kobe Bryant
Soomaaliga: Kobe Bryant
српски / srpski: Коби Брајант
svenska: Kobe Bryant
Tagalog: Kobe Bryant
Türkçe: Kobe Bryant
українська: Кобі Браянт
vèneto: Kobe Bryant
Tiếng Việt: Kobe Bryant
Volapük: Kobe Bryant
Winaray: Kobe Bryant
მარგალური: კობი ბრაიანტი
Yorùbá: Kobe Bryant
Bân-lâm-gú: Kobe Bryant
粵語: 高比拜仁