Кардинал

Кардиналын сүлд тэмдэг нь улаан өнгөтэй өргөн бүрх малгай, хоёр талаараа тус бүр 15 сүлжмэл цацаг чимгийг дүрсэлсэн байна. Малгайн дор кардиналын тэмдэг, түүний дор Ариун Библээс эшлэсэн үг байна.

Кардинал (лат. sanctae romanae ecclesiae cardinalis) нь Ромын католик шашны шатласан тогтолцооны дагуу хамба ламын дээд хэргэм цол юм. Кардинал хэргэмтэй хамба лам нар католик шашны үзэл номлол, сүм хийдтэй холбоотой асуудлуудыг зөвлөлдөн шийдвэрлэх эрх мэдэлтэй бөгөөд Кардиналуудын Зөвлөл нь Ромын Папыг сонгодог.

Кардиналууд Ромын Папын соёрхлоор шашны үйл хэргийг эрхлэн удирдах, Пап нас барсан эсвэл сэнтийнээс буусан онцгой үеүдэд шашны удирдлагыг хэрэгжүүлэх үндсэн үүрэг хүлээнэ.

Гарал үүсэл

Кардинал гэх үгийн гарал үүслийн талаар олон ялгаатай үзэл байдаг. Хамгийн түгээмэл нь латин хэлний cardos чухал, гол тулгуур гэсэн утгатай үгнээс бий болсон гэж үздэг. Христийн тооллын 6-р зуунаас энэхүү үг нь утга шилжин эрхэм хүндтэй хүн, шашны дээд мяндагтныг нэрлэх үг болжээ. 769 оны Латераны Зөвлөлийн хурлаар Ромын Папыг зөвхөн кардинал хэргэмтэй санваартнуудаас сонгох тухай лүндэн гарсан нь өнөөдөр хүчин төгөлдөр хэвээрээ байна. 1244 онд Пап IV Инносент лүндэн буулгаж, кардиналууд өргөн хүрээтэй бүрх малгай өмсөх болжээ. [1] 1567 онд Пап V Пио лүндэн буулгаж кардиналууд албан ёсоор цолны хүндэтгэл, өргөмж хэрэглэх болсон.

Католик шашны кардиналууд Европын улс төр, түүхэнд чухал үүрэг гүйцэтгэж өнөөгийн тогтолцоог бий болгоход нөлөө үзүүлж ирсэн. Дэлхийн хамгийн анхны Гадаад хэргийн яамны бүтцийг Францын кардинал Ришелье бий болгож, өөрөө анхны Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан. Английн кардинал Уолсей VIII Хэнри хааны тэргүүн сайд, зөвлөх байв. 1578-1580 онд кардинал Хэнри Португаль улсын хаанаар өргөмжлөгдөн, тус улсыг удирдсан.

Other Languages
العربية: كاردينال
asturianu: Cardenal
azərbaycanca: Kardinal
žemaitėška: Kardėnuols
беларуская: Кардынал
беларуская (тарашкевіца)‎: Кардынал
български: Кардинал
brezhoneg: Kardinal
català: Cardenal
čeština: Kardinál
Deutsch: Kardinal
emiliàn e rumagnòl: Cardinäl
Esperanto: Kardinalo
español: Cardenal
eesti: Kardinal
فارسی: کاردینال
suomi: Kardinaali
Gaeilge: Cairdinéal
Gàidhlig: Càirdeanal
galego: Cardeal
עברית: חשמן
hrvatski: Kardinal
magyar: Bíboros
հայերեն: Կարդինալ
Bahasa Indonesia: Kardinal
íslenska: Kardináli
italiano: Cardinale
日本語: 枢機卿
қазақша: Кардинал
한국어: 추기경
Кыргызча: Кардинал
Latina: Cardinalis
Lëtzebuergesch: Kardinol
lumbaart: Cardinal
lietuvių: Kardinolas
latviešu: Kardināls
македонски: Кардинал
മലയാളം: കർദ്ദിനാൾ
Malti: Kardinal
Plattdüütsch: Kardinal
norsk nynorsk: Kardinal
norsk: Kardinal
polski: Kardynał
português: Cardeal
română: Cardinal
русский: Кардинал
srpskohrvatski / српскохрватски: Kardinal
Simple English: Cardinal (Catholicism)
slovenčina: Kardinál
slovenščina: Kardinal
српски / srpski: Кардинал
svenska: Kardinal
Kiswahili: Kardinali
Türkçe: Kardinal
українська: Кардинал
اردو: کارڈینل
oʻzbekcha/ўзбекча: Cardinale
vèneto: Cardinałe
Tiếng Việt: Hồng y
吴语: 枢机主教
中文: 樞機
Bân-lâm-gú: Chhu-ki-kheng
粵語: 樞機