Иосиф Сталин

Иосиф Виссарионович Сталин Тегераны уулзалт дээр, 1943 он

Иосиф Виссарионович Сталин (жинх. Иосиф Виссарионович Жугашвили, 1878 оны 12 сарын 18-нд төрж - 1953 оны 3 сарын 5-нд нас барсан) нь Зөвлөлтийн улс төрч. Гүржид гуталчны хүү болж төрсөн тэрбээр шашны сургуульд сурч байсан боловч хувьсгалт үйл ажиллагаа явуулсны учир 1899 онд сургуулиасаа хөөгджээ. Тэрбээр нууц хувьсгалт бүлгэмд нэгдэж, 1903 онд Оросын Социал Демократ Ажилчны Намын большевик фракцын талд оржээ. Владимир Ильич Лениний шавь болсон тэрбээр намд доогуур албан тушаал хашиж байгаад 1912 онд анхны Большевик Төв хороонд томилогдсон. 1917 оны Оросын хувьсгалаар большевикууд төрийн эрхэнд гарах хүртэл тайзны ард идэвхтэй ажиллаж байсан бөгөөд 1913-1917 онд цөллөгт байсан. Сталин (Оросын сталь буюу “ган” хэмээх үгнээс гаралтай) хэмээх нэрийг аваад, большевик засгийн газарт үндэстэн ястнууд болон төрийн хяналтыг хариуцсан комиссарын үүрэгт ажлыг гүйцэтгэсэн (1917-1923). 1922 оноос Сталин намын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Улс төрийн товчооны гишүүн болсон. Энэхүү ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаал нь сүүлд дарангуйлал тогтоох эрх мэдлийнх нь үндэс суурийг бүрдүүлсэн. Ленинийг нас барсны (1924) дараа Сталин Лев Троцкий, Григорий Зиновьев, Лев Каменев, Николай Бухарин, Алексей Рыков зэрэг өрсөлдөгчдөө ялж, Зөвлөлтийн улс төрийн хяналтыг гартаа авчээ. 1928 онд тэрбээр Зөвлөлтийн эдийн засаг, нийгмийн бүтцийг эрс өөрчилж, олон сая хүний аминд хүрсэн Таван жилийн төлөвлөгөөгөө тунхаглалаа. 1930-аад онд тэрбээр Хядлага хийж, олноор нь цаазаар авах, цээрлүүлэх зэргээр эрх мэдэлд нь учрах аюулыг арилгаж дөнгөжээ. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр тэрбээр баруун хилээ бэхжүүлэхийн тулд Герман-Зөвлөлтийн харилцан үл довтлох гэрээнд (1939) гарын үсэг зурж, Финлянд руу довтолж (Зөвлөлт-Финийн дайныг үзнэ үү), Зүүн Европын зарим хэсгийг Зөвлөлтөд нэгтгэжээ. Герман Зөвлөлтөд халдан довтлоход (1941) Сталин цэргийн үйл ажиллагааны удирдлагыг гартаа авсан. Тэрбээр Оросыг Британи, АНУ-ын холбоотон болгож, Тегеран, Ялта, Потсдамын бага хурлууд дээр хэлэлцээ хийх чадвараа харуулсан юм. Дайны дараа тэрбээр Зүүн Европ дахь Зөвлөлтийн нөлөөг бэхжүүлж, Зөвлөлт Холбоот Улсыг дэлхийн цэргийн гүрэн болгосон. Сталин дотоодын эсрэг үзэл бодлыг хянах улс төрийн харгис арга хэмжээ авч байсан бөгөөд улам бүр параноид болж байлаа. Тэрбээр нас барах үедээ Эмч нарын хуйвалдаан хэмээх хядлагын дараа дахин нэг хядлага явуулахаар бэлтгэж байжээ. Ард түмэндээ аймшигтай их гарз хохирол учруулан байж Зөвлөлт Холбоот Улсыг дэлхийд нөлөөтэй гүрэн болгосон гэгддэг тэрбээр харгислал, айдас хүйдсийн зэрэгцээ аж үйлдвэржсэн цэргийн гүрэнг үлдээсэн юм. 1956 онд Сталин болон түүнийг тахин шүтэх үзлийг Никита Хрущёв шүүмжилж буруушаасан юм.

Other Languages
Afrikaans: Josef Stalin
Alemannisch: Josef Stalin
aragonés: Josef Stalin
Ænglisc: Iosep Stalin
العربية: جوزيف ستالين
asturianu: Yósif Stalin
Aymar aru: Iosif Stalin
azərbaycanca: İosif Stalin
تۆرکجه: ايستالین
Boarisch: Josef Stalin
žemaitėška: Josips Stalėns
Bikol Central: Josep Stalin
беларуская (тарашкевіца)‎: Ёсіф Сталін
български: Йосиф Сталин
Bislama: Joseph Stalin
brezhoneg: Jozef Stalin
bosanski: Josif Staljin
Chavacano de Zamboanga: Joseph Stalin
Mìng-dĕ̤ng-ngṳ̄: Joseph Stalin
Cebuano: Joseph Stalin
Cymraeg: Joseff Stalin
Deutsch: Josef Stalin
dolnoserbski: Jozef Stalin
Ελληνικά: Ιωσήφ Στάλιν
emiliàn e rumagnòl: Joseph Stalin
English: Joseph Stalin
Esperanto: Josif Stalin
español: Iósif Stalin
euskara: Iosif Stalin
estremeñu: Josif Stalin
føroyskt: Jósef Stalin
français: Joseph Staline
贛語: 斯大林
Gàidhlig: Iosif Stalin
galego: Iosif Stalin
गोंयची कोंकणी / Gõychi Konknni: Joseph Stalin
客家語/Hak-kâ-ngî: Joseph Stalin
Fiji Hindi: Joseph Stalin
hrvatski: Josif Staljin
hornjoserbsce: Józef Stalin
Kreyòl ayisyen: Stalin
հայերեն: Իոսիֆ Ստալին
interlingua: Josef Stalin
Bahasa Indonesia: Josef Stalin
Ilokano: Joseph Stalin
íslenska: Jósef Stalín
italiano: Iosif Stalin
la .lojban.: stalin.
Basa Jawa: Josef Stalin
Qaraqalpaqsha: Yosif Stalin
Kabɩyɛ: Joseph Staline
kurdî: Josef Stalin
kernowek: Joseph Stalin
Кыргызча: Иосиф Сталин
Lingua Franca Nova: Josef Stalin
Limburgs: Jozef Stalin
lumbaart: Josif Stalin
لۊری شومالی: جوزف اٛستالین
lietuvių: Josifas Stalinas
latviešu: Josifs Staļins
Malagasy: Joseph Stalin
македонски: Јосиф Сталин
मराठी: स्टॅलिन
Bahasa Melayu: Joseph Stalin
Mirandés: Josef Staline
မြန်မာဘာသာ: ဂျိုးဇတ် စတာလင်
مازِرونی: ژوزف استالین
Napulitano: Stalin
नेपाली: स्टालिन
नेपाल भाषा: जोसेफ स्टालिन
Nederlands: Jozef Stalin
norsk nynorsk: Josef Stalin
Livvinkarjala: Josif Stalin
Papiamentu: Joseph Stalin
Piemontèis: Josif Stalin
پنجابی: جوزف سٹالن
português: Josef Stalin
Runa Simi: Yosif Stalin
русиньскый: Осиф Сталін
संस्कृतम्: जोसेफ़ स्टालिन
sicilianu: Giuseppi Stalin
srpskohrvatski / српскохрватски: Josif Staljin
Simple English: Joseph Stalin
Soomaaliga: Joseph Stalin
српски / srpski: Јосиф Стаљин
Sesotho: Iosif Stalin
svenska: Josef Stalin
Kiswahili: Josef Stalin
ślůnski: Josif Stalin
తెలుగు: స్టాలిన్
Tagalog: Joseph Stalin
Türkçe: Josef Stalin
татарча/tatarça: Иосиф Сталин
ئۇيغۇرچە / Uyghurche: ستالىن
oʻzbekcha/ўзбекча: Iosif Stalin
vepsän kel’: Stalin Iosif
Volapük: Iosif Stalin
walon: Staline
Winaray: Joseph Stalin
მარგალური: იოსებ სტალინი
Yorùbá: Joseph Stalin
Vahcuengh: Joseph Stalin
文言: 斯大林
Bân-lâm-gú: Iosif Stalin
粵語: 史太林
isiZulu: Joseph Stalin