Зар сурталчилгаа

Кока-Колагийн 1890-ээд оны сурталчилгааны хуудас

Зар сурталчилгаа (Реклама. Англи хэл: Advertising). Латины reclamare – “хашгирах” гэсэн үгнээс гаралтай нэр томъёо. Орчин үед энэ тэр томъёог нэлээд өргөн утгаар буюу аливаа зүйлийг хэн нэгэнд сурталчлан таниулах гэсэн утгаар голлон хэрэглэж байна. Судлаачид зар сурталчилгээг янз бүрээр тодорхойлсон байдаг. Францын эрдэмтэн Арманд Дейян “Сурталчилгаа төлбөртэй, нэг чиглэл бүхий, хувийн бус харилцаа, ОНМХ болон бусад холбооны төрөл хэлбэрээр гүйцэтгэдэг ба ямар нэгэн бараа шошго, пүүс, нэр дэвшигч, Засгийн газарт ашигтайгаар сурталчилж ухуулдаг” (19. 9) гэсэн бол судлаач Д.Сэргэлэн “Бүтээгдэхүүн, үйлчилгээ, шинэ санаатай холбоотой мэдээллийг амаар, эсвэл нүдэнд харагдах дүрсийн тусламжтайгаар хүмүүст хүргэх бүхий л үйл ажиллагааг хэлнэ. Мэдээллийг нэг ба түүнээс дээш мэдээллийн хэрэгслээр дамжуулан тараадаг бөгөөд тодорхой нэг байгууллага, хувь хүн санхүүжүүлдэг” (19. 176) гэж тодорхойлсон байдаг. Дээрх тодорхойлолтуудад тулгуурлан сурталчилгааг бүтээгдэхүүн ба хэрэглэгч, чанар буюу эрэлт хэрэгцээ, ашиг сонирхлыг холбогч, илэрхийлэгч мөн гэж ойлгож болно. Зар сурталчилгаа нь аливаа субъект ОНМХ болон харилцааны бусад сувгаар дамжуулан ямар нэг бараа, үйлчилгээ, шинэ санаа зэргийг төлбөртэйгөөр итгүүлэн сурталчлах зорилго бүхий мэдээлэл юм. Зар сурталчилгаа дараах дөрвөн шинжийг зайлшгүй агуулдаг. Энэ бол төлбөртэй, хувийн бус, ямар нэг бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, шинэ санаа зэргийг ОНМХ болон харилцааны бусад сувгаар олон түмэнд хүргэдэг, ивээн тэтгэгчийн тухай мэдээлэл агуулдаг зэрэг юм. Сурталчилгааг хамгийн өргөн утгаар авч үзвэл өвөрмөц мэдээлэл бөгөөд хэрэглэгчдийн сонголтод шууд ба дам нөлөөлөх зорилготой байдаг. Зар сурталчилгааны анхны үр хөврөл бүр эрт дээр үеэс эхтэй гэж үздэг. Римчүүд гладиаторуудын тулалдааны зарыг бичиж, Финнчүүд худалдааны цуваа өнгөрдөг зам дагуух хад цохионд өөрсдийн эд барааг магтан зурж байсан бол эртний Помпей хотын байшингийн хананд улс төрийн уриа бичдэг байжээ. Анхны хэвлэмэл зар 1478 онд англи хэл дээр гарсныг судлаачид тогтоосон байна. Мөн дэлхийн анхны сонин болох “Реляцион”, “Авизо” сонинд ч зарын шинжтэй материал нийтэлж байв. Харин рекламын жинхэнэ түүх XIX зууны хоёрдугаар хагаст анхны рекламын агентлаг бий болсноор эхэлсэн гэж үздэг. Радио, телевиз үүссэн нь рекламыг жинхэнэ утгаар нь хөгжүүлэхэд нөлөөлж, ОНМХ-ийн зар сурталчилгаа хэмээх цоо шинэ салбарыг бий болгожээ. Манай орны хувьд анхны тогтмол хэвлэл болох “Шинэ толь хэмээх бичиг” (1913) сонины “Сонсгол” буланд зарлалын шинжтэй материалууд нийтлэгдэж байсан бол “Нийслэл хүрээний сонин бичиг” (1914) сонинд ийм төрлийн зар түгээмэл байв. Мөн гучаад оны үед гарч байсан “Современная Монголия” (1933), “Монгол ардын үндэсний соёлын зам” (1934) сэтгүүлүүдэд зар сурталчилгааны материал цөөнгүй гарч байсныг судлаачид тэмдэглэсэн байдаг. Харин реклам манай орон зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэн 90-ээд оноос жинхэнэ утгаараа хөгжиж эхэлсэн бөгөөд зар сурталчилгааны бие даасан хэвлэл болох “Шуурхай зар”, “Зар мэдээ”, “Үнэгүй зар”, “Шуурхай мэдээ” сонин гарч эхэлжээ. Энэ бол ОНМХ-ийн зар сурталчилгааны хөгжлийн эхлэл байв.

Ангилал, төрлүүд

Сурталчилгааг зорилтот харилцагчдаар, газар нутгийн цар хүрээгээр, сурталчилгааны хэрэгслээр, ашиг орлогоор, хэлбэрээр, зорилгоор нь ангилдаг. Зорилтот харилцагчдаар нь хэрэглэгчдийн, бизнесийн сурталчилгаа гэсэн хоёр төрөлд хуваагддаг. Бизнесийн сурталчилгаа нь аж үйлдвэрийн, худалдааны, мэргэжлийн, хөдөө аж ахуйн гэсэн дөрвөн хэлбэртэй юм. Газар нутгийн цар хүрээгээр нь олон улсын, үндэсний, бүс нутгийн орон нутгийн гэсэн төрөлд хуваадаг бол сурталчилж буй харилцааны хэрэгслийг харгалзан сонин, сэтгүүл, радио, телевиз, шуудан, интернет, цахим хэвлэл, гаднах самбар, каталог, тээврийн хэрэгсэл гэх зэргээр төрөлжүүлэн ангилдаг. Ашиг орлогоор нь арилжааны (ашиг олох зорилготой), арилжааны бус (буяны, шашны, улс төрийн байгууллагын хэрэглэгчдийн зан төлөвийг өөрчлөх зорилготой), хэлбэрээр нь ойлгуулан ухааруулах (сурталчилгааны хамгийн энгийн хэлбэр), ургуулан бодуулах сурталчилгаа (үзсэн харснаа өөрийн хэрэгцээтэй холбон ургуулан боддог, зан чанарт тохируулсан сурталчилгаа) гэсэн төрөлтэй байдаг. Сурталчилгааг зорилгоор нь анхан шатны, өрсөлдөх шатны, хадгалах шатны гэсэн төрөлд хуваадаг байна.

Other Languages
aragonés: Publicidat
العربية: إعلان
অসমীয়া: বিজ্ঞাপন
azərbaycanca: Reklam
башҡортса: Тәҡдимнамә
Boarisch: Weabung
беларуская: Рэклама
беларуская (тарашкевіца)‎: Рэкляма
български: Реклама
বাংলা: বিজ্ঞাপন
brezhoneg: Bruderezh
català: Publicitat
Chavacano de Zamboanga: Publicidad
Cebuano: Pagpublisydad
کوردی: بانگەشە
čeština: Reklama
Чӑвашла: Янрав
Cymraeg: Hysbysebu
dansk: Reklame
Deutsch: Werbung
Ελληνικά: Διαφήμιση
English: Advertising
Esperanto: Reklamo
español: Publicidad
eesti: Reklaam
euskara: Publizitate
فارسی: تبلیغات
suomi: Mainonta
Võro: Reklaam
français: Publicité
furlan: Publicitât
Frysk: Reklame
Gaeilge: Fógraíocht
galego: Publicidade
ગુજરાતી: જાહેરાત
עברית: פרסומת
हिन्दी: विज्ञापन
hrvatski: Oglašavanje
Kreyòl ayisyen: Reklam
magyar: Reklám
հայերեն: Գովազդ
Bahasa Indonesia: Iklan
Iñupiak: Maniuġun
íslenska: Auglýsing
italiano: Pubblicità
日本語: 広告
Patois: Advataizin
Basa Jawa: Iklan
ქართული: რეკლამა
Kabɩyɛ: Tɔm susuu
қазақша: Жарнама
ಕನ್ನಡ: ಜಾಹೀರಾತು
한국어: 광고
kurdî: Reklam
Кыргызча: Жарнама
lietuvių: Reklama
latviešu: Reklāma
македонски: Реклама
മലയാളം: പരസ്യം
मराठी: जाहिरात
Bahasa Melayu: Iklan
नेपाली: विज्ञापन
नेपाल भाषा: विज्ञापन
Nederlands: Reclame
norsk nynorsk: Reklame
norsk: Reklame
occitan: Publicitat
polski: Reklama
português: Publicidade
română: Publicitate
русский: Реклама
sicilianu: Pubbricitati
srpskohrvatski / српскохрватски: Reklama
Simple English: Advertising
slovenčina: Reklama
slovenščina: Oglaševanje
chiShona: Kushambadza
српски / srpski: Реклама
Seeltersk: Wierwenge
Basa Sunda: Pariwara
svenska: Reklam
తెలుగు: ప్రకటన
тоҷикӣ: Таблиғот
Türkçe: Reklam
татарча/tatarça: Реклама
ئۇيغۇرچە / Uyghurche: ئېلان
українська: Реклама
Tiếng Việt: Quảng cáo
walon: Reclame
吴语: 广告
ייִדיש: רעקלאמע
中文: 廣告
Bân-lâm-gú: Kóng-kò
粵語: 廣告