Дэлхийн Эдийн Засгийн Форум

Дэлхийн Эдийн Засгийн Форум
World Economic Forum logo.svg
Байгуулагдсан • 1971 - Европын Удирдлагын Форум
 • 1987 - Дэлхийн Эдийн Засгийн Форум
ТөрөлАшгийн төлөө бус байгууллага
Хууль зүйн байдалСан
Төв байрШвейцари, Женева, Колони
Үйлчилдэг бүсДэлхий даяар
Гүйцэтгэх захиралКлаус Шваб
Цахим сүлжээweforum.org

Дэлхийн Эдийн Засгийн Форум (англ. World Economic Forum, WEF) нь Швейцарийн Женева кантоны Колонид байрлах, ашгийн төлөө бус сан бөгөөд жил тутам Швейцарийн зүүн Альпийн бүс нутаг болох Граубюнден дэх уулын амралтын газар Давост зохион байгуулдаг уулзалтаараа алдаршсан байгууллага юм.

Уг уулзалтад нь том компанийн удирдагчид, олон улсын улс төрийн лидерүүд, сонгогдсон эрдэмтэд болон сэтгүүлчид оролцож, дэлхий дахинд тулгараад байгаа эрүүл мэнд, байгаль орчин зэрэг хамгийн чухал асуудлуудын талаар санал бодлоо уралдуулдаг уламжлалтай.

Уулзалтаас гадна тус сан хэд хэдэн төрлийн судалгааны тайлан гаргаж, гишүүдийнхээ сонирхсон салбарт санаачлага гаргадаг[1].

2011 оны Давосын чуулга 1 сарын 26 - 30-нд зохиогдсон.

Эшлэл

  1. Pigman. pp. 41–42.
Other Languages
беларуская (тарашкевіца)‎: Сусьветны эканамічны форум
Bahasa Indonesia: Forum Ekonomi Dunia
Lingua Franca Nova: Foro Economial Mundial
Bahasa Melayu: Forum Ekonomi Dunia
srpskohrvatski / српскохрватски: Svjetski ekonomski forum
Simple English: World Economic Forum