Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс

République démocratique du Congo
Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс
Төрийн_далбааСүлд тэмдэг
Төрийн далбааТөрийн сүлд
Уриа
Justice – Paix – Travail
(Шударга байдал – Энх тайван – Ажил)
Төрийн дуулал
Debout Congolais
(Конгочууд босоцгоо)
Байршил
НийслэлКиншаса
Албан ёсны хэл(нүүд)Франц
Орон нутгийн:Лингала, Конго/Китуба, Свахили, Тшилуба
ЗасаглалХагас-Ерөнхийлөгчийн засаглалтай Бүгд Найрамдах Улс
- ЕрөнхийлөгчЖозеф Кабила
- Ерөнхий сайдАдолф Музито
Тусгаар тогтнолын үйл явдлууд
- Бельгиэс тусгаарласан1960 оны 6 сарын 30
Газар нутаг
- Нийт2,344,858 км² (12-д)
- Ус (%)3.3
Хүн ам
- 2007 оны тооцоо62.6 сая[1] (21-д)
- Нягтшил25/км² (188-д)
ҮНБ2005 оны тооцоо
- Нийт$46.491 тэрбум (78-д)
- 1 хүнд оногдох ҮНБ$774 (174-д)
ХХИ (2007 он)0.411 (168-д) – бага
Мөнгөн тэмдэгтКонго франк (CDF)
Цагийн бүсUTC+1-с +2
Улсын домэйн нэр.cd
Утасны код+243
  1. НҮБ-н тооцоо
Конго гэсэн салаа утгатай үгний хуудсуудыг мөн үзнэ үү.

Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс (фр. République démocratique du Congo) буюу хуучнаар Заир (фр. Zaïre) нь газар нутгаараа гуравт жагсдаг Африкийн орон юм. Хэдийгээр Төв Африкийн дэд бүсэд хамаарагддаг боловч Өмнөд Африкийн Хөгжлийн Нэгдлийн гишүүн орны хувьд эдийн засаг, нутгийн хувьд Өмнөд Африктай нарийн холбоотой. Хойд талаараа Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Судан орнуудтай, Зүүн талаахаа Уганда, Руанда, Бурунди орнуудтай, Өмнөд талаараа Замби, Ангол, Баруун талаараа Бүгд Найрамдах Конго Улсуудтай тус тус хиллэнэ. Зүүн талдаа Танзани улсаас Танганьика нуураар тусгаарлагддаг. Конго гэсэн нэр нь "агнагч" гэсэн утгатай, Конго мөрний сав газарт амьдардаг Баконго аймгийг төлөөлсөн нэр юм.

Ардчилсан Конго улс нь хуучнаар Бельгийн колони байсан бөгөөд тусгаар тогносныхаа дараа, 1964 оны 8 сарын 1 хүртэл Бүгд Найрамдах Конго Улс нэртэй болжээ. Үүний дараагаар хажуудаа хиллэдэг адил нэртэй улсаас ялгагдах зорилгоор одоогийн нэр болох Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс нэрийг сонгосон байна. 1971 оны 10 сарын 27-нд тухайн үеийн Ерөнхийлөгч Мобуту нь улсынхаа нэрийг Заир нэрээр сольсон бөгөөд энэ нь "гол бүхнийг зальгидаг гол" гэсэн утгатай nzere эсвэл nzadi үгийн Португал дуудлага байв. Мобутугийн засаглалыг унагаасан, 1997 оны Конгогийн нэгдүгээр дайны дараа хуучин нэрдээ эргэн оржээ. Ардчилсан Конго улс нь 1998-с 2003 оны хооронд үргэлжилсэн, Дэлхийн хоёрдугаар дайны дараах хамгийн хор хөнөөлтэй дайн болох Конгогийн хоёрдугаар дайнаар (мөн Африкийн дэлхийн дайн гэдэг) ихэд зовлон амсжээ. Гэвч одоо ч гэсэн улсын зүүн хэсгээр байлдаан үргэлжилсээр байна.

  • Гадаад холбоос

Гадаад холбоос

Other Languages
беларуская (тарашкевіца)‎: Дэмакратычная Рэспубліка Конга
বিষ্ণুপ্রিয়া মণিপুরী: গনতান্ত্রিক কঙ্গো প্রজাতন্ত্র
Chavacano de Zamboanga: República Democrática del Congo
qırımtatarca: Kongo (Kinşasa)
Thuɔŋjäŋ: Miir Pan Koŋgo
客家語/Hak-kâ-ngî: Congo Mìn-chú Khiung-fò-koet
Kreyòl ayisyen: Kongo (Kinchasa)
Bahasa Indonesia: Republik Demokratik Kongo
ГӀалгӀай: Конго
íslenska: Austur-Kongó
Kabɩyɛ: Kɔŋgo Kinsasa
Lingua Franca Nova: Republica Democrata de Congo
Baso Minangkabau: Republik Demokratik Kongo
مازِرونی: زئیر
Dorerin Naoero: Ripubrikit Engame Kongo
Nederlands: Congo-Kinshasa
संस्कृतम्: कांगो गणराज्यम्
srpskohrvatski / српскохрватски: Demokratska Republika Kongo
slovenščina: Vzhodni Kongo
SiSwati: IKhongo
oʻzbekcha/ўзбекча: Kongo Demokratik Respublikasi
West-Vlams: Congo-Kinshasa