Аж үйлдвэрийн хувьсгал

Аж үйлдвэрийн хувьсгал ( англ. Industrial Revolution) гэж 18-р зуунаас 19-р зууны хооронд автоматжуулсан үйлдвэрүүд амьдралд нэвтэрч аж үйлдвэрт гарсан томоохон дэвшил, түүнтэй холбогдон гарсан нийгмийн бүтцийн өөрчлөлтийг хэлнэ. Орчин үеийн хөшгийг нээсэн үйл явдал гэгддэг. Сүүлийн жилүүдэд " аж үйлдвэржилт" гэдэг нэр томъёог ашиглах нь олон болсон.

Ерөнхий ойлголт

"Аж үйлдвэрийн хувьсгал" гэдэг үгийг анх 1837 онд Луй Огюст Бланки хэрэглэсэн бөгөөд 1844 онд Фридрих Энгельс бүтээлдээ дурьдсанаар дэлгэрчээ. 1760-аад оноос 1830-аад онд Англид гарсан аж үйлдвэрийн дэвшлийг заасан нэр томъёо байсан бөгөөд улмаар хөгжлийн үе шатны онолын нэг эд эс нь болж, Англиас эхлэн Бельги, Франц, АНУ, Герман зэрэг улсуудад гарч, орчин үежих шатандаа орсон гэж үздэг.

Аж үйлдвэрийн хувьсгал Англиас эхэлсэн гол шалтгаануудаар түүхий эдийн асар их баялаг, мөн асар их хүн ам бүхий зах зээл болох колониудыг эзэлсэн, мөн Пуританы хувьсгал, нэр төрийн хувьсгал зэргийн үр дүнд бий болсон нийгэм, улс төр, эдийн засгийн орчин нөхцөл, хөдөө аж ахуйн хувьсгалын үр дүнд суларсан ажиллах хүч зэргийг дурьдаж болно. 1763 онд Парисын гэрээ байгуулагдан долоон жилийн дайн дуусгавар болсноор Англи нь Америк, Энэтхэгт Францаас давуу талтай болж, дэлхийд тэргүүлэх байр суурийг эзлэх болжээ.

Other Languages
azərbaycanca: Sənaye inqilabı
žemaitėška: Pramuonės perversmos
беларуская (тарашкевіца)‎: Індустрыяльная рэвалюцыя
贛語: 工業革命
Bahasa Indonesia: Revolusi Industri
íslenska: Iðnbyltingin
日本語: 産業革命
한국어: 산업 혁명
къарачай-малкъар: Индустриял революция
Bahasa Melayu: Revolusi Perindustrian
srpskohrvatski / српскохрватски: Industrijska revolucija
Simple English: Industrial Revolution
Türkçe: Sanayi Devrimi
татарча/tatarça: Sänäği inqıylab
oʻzbekcha/ўзбекча: Sanoat toʻntarishi
文言: 工業革命
Bân-lâm-gú: Kang-gia̍p Kek-bēng
粵語: 工業革命